www.koala.mn : hol bombogiin delhiin awarga bolson ulsuudiin tuhai

hol bombogiin delhiin awarga bolson ulsuudiin tuhai

Швейцарь-1954
Хєлбємбєгийн дэлхийн аварга шалгаруулах 18 дахь удаагийн тэмцээн ирэх онд ХБНГУ-д болно. Хєлбємбєг сонирхогчид тєдийгvй дэлхий даяар уг спортын халуун vйл явдлыг дєрвєн жилийн турш тэсэн ядан хvлээсэн гэхэд хилсдэхгvй.
Тав дахь удаагийн хєлбємбєгийн ДАШТ-ийг Швейцарь зохион байгуулахаар болсон. Мєнхийн тєвийг сахигч орон хэмээх энэ улсад Олон улсын хєлбємбєгийн холбооны штаб байрладаг бєгєєд 1950 онд FIFA єєрийнхєє vvсгэн байгуулагдсаны хагас зуун жилийн ойг тэмдэглэж байсан нь дээрх шийдвэрт нєлєєлсєн юм. Тvvнээс бус хойд Европын энэ жижигхэн улс хэзээ ч хєлбємбєгийн том гvрэн байсангvй. Гэхдээ санхvvгийн хувьд дэлхийд нэлээд жинтэй байр суурь эзэлдгийн хувьд анх удаа ДАШТ-ээс боломжийн хэмжээний орлого олсон хэмээн тэмдэглэгджээ. Чухам энэ л ДАШТ-ээс эхлэн дэлхийд анхны теле нэвтрvvлгийг цацаж эхэлсэн ба тусгай мєнгєн зоосуудыг vйлдвэрлэн худалдаалж эхэлсэн нь хєлбємбєг зохион байгуулагчдадаа цэвэр спортын аз жаргалаас гадна санхvvгийн ашиг хонжоо, ханамж єгч чадах юм гэдэг санаа бодлыг нээж єгсєн юм.
Хєлбємбєгийн нэр хvнд асар хурдтай єсч Ази (Япон, СолонгосWinking, Африк (ЕгипетWinking тивийн улсууд ч уг тэмцээнд оролцох єргєдлєє єгч эхэлсэн. Бас нэг онцлох vйл явдал мундиалийн ємнєхєн болсон бєгєєд FIFA-гийн домогт ерєнхийлєгч Жюль Риме “хаан ширээнээсээ” бууж Бельгийн иргэн Родольфо Селдрейерсд албан тушаалаа шилжvvлсэн байна. Шинэ ерєнхийлєгч юуны ємнє шигшээ тоглолтыг зохион байгуулах системд єєрчлєлт оруулах санал гаргасан бєгєєд ерєнхийдєє энэ систем одоо цаг хvртэл хэрэглэгдэж ирсэн, хэсэгт хуваагдан тэргvvн байрны хоёр баг нь цаашид олимпийн системээр тоглодог арга барилын эхлэл болсон юм. Мєн тvvнчлэн бvсийн тоглолтууд дууссаны дараа шигшээ тэмцээнд 16 баг шалгарч байхаар шийдвэрлэсэн бєгєєд 1982 оны Испанийн ДАШТ-ийг хvртэл энэ тоо єєрчлєгдєєгvй болно. Бас нэгэн шинэчлэл хийгдсэн нь бvх багийн хєлбємбєгчид хувцас хувийн дугаартай байх ёстой гэсэн дvрэм байлаа.
Ер нь энэ удаагийн ДАШТ-ээс эхлэн дэлхийн шилдэг багууд гуйлгалгvйгээр харин ч єєрсдєє “гуйж” байж их тэмцээндээ оролцдог болсон. Тэр vед Бразил, Франц, Австри, Уругвай, Унгар, Турк, Англи, Итали гэсэн улсууд дэлхийн шилдэг багууд хэмээн нэрлэгдэж хэсгvvдээ толгойлж байсан байх юм. Бразилийн шигшээд л гэхэд Жалма Сантос, Нилтон Сантос, Диди зэрэг ирээдvйн том одууд багтан, єєрсдийгєє дэлхийд таниулах аян замаа эхэлж байлаа.
Дэлхийн аваргын тэмцээнд нэг ч удаа євдєг шороодож vзээгvй Уругвайчууд анх удаа хєгшин Европт хєл тавьж vзэхээр болсон бол аварга болох багаар тэднийг биш Грошич Божик, Кочиш, Цибора, Пушкаш зэрэг одуудаас бvрдсэн гайхамшигт Унгарын багийг тvрvvлнэ гэж хєлбємбєгийн мэргэжилтнvvд vзжээ. Энэ л Унгарын шигшээ ДАШТ-ий ємнєхєн Английн шигшээг нутагт нь тэр тусмаа алдарт “Уэмблид” 6:3 харьцаагаар бут ниргэж тvvхэнд Английн багийг єєрийнх нь талбайд хожсон анхны баг хэмээн бичигдэж байсан. Унгарчууд 1950-1954 оны хооронд 32 удаа тоглохдоо 29 ялалт, гурван тэнцээ, нэг ч хожигдолгvйгээр дуусгаж байсан бєгєєд 144 удаа айлын хаалганд гоол оруулсан гайхамшигт vзvvлэлт гаргаснаас гадна 1952 онд зуны олимпийн наадмын аварга болж амжаад байв. Тэд ДАШТ-ийг ч “галзуу” эхэлж баруун Германы шигшээг 8:3, ємнєд Солонгосын шигшээг 9:0 харьцаагаар “арчаад” л єнгєрсєн юм.
Бусад хэсгvvдэд онцын сюрпризvvд болсонгvй, дунд шєвєгт Унгар, баруун Герман, Бразил, Югослав, Австри, Уругвай, Англи, Швейцарь шалгарав. Хамгийн сонирхолтой нь нутгийн эзэд болох Швейцарьчууд дэлхийн хоёр удаагийн аварга италичуудыг нэмэлт тоглолтын эцэст 4:1 харьцаагаар буулган авч дараагийн шатанд шалгарсан байна. Аргагvй л “гэрийн нохойн сvvл хойморт” гэдэг нь vнэн юм. Банк болон бяслагны орныхон дараагийн шатанд Австрийн багтай таарч хэдийгээр 3:0-ээр хожиж явсан боловч эцэстээ 7:5-аар хожигдон тэмцээнээ дуусгасан. Энэхvv хоккейн тэмцээнд л байдаг оноо дахин ДАШТ-д тохиолдоогvй бєгєєд ирээдvйдээ тохиолдохгvй ч байж мэднэ. Уругвайчууд Английг 4:2-оор хялбархан буулгаж авсан бол Унгар-Бразилын багуудыг хожим тvvхэнд “Берны хажуу дахь тулаан” хэмээн нэрлэсэн тоглолт хvлээж байв. Ээлжилж гоол хийсээр 4:3-аар Европын баг нь ялсан энэ тэмцээний дунд vеэс эхлэн байн байн нударга зєрvvлэх явдлууд гарч шvvгч Артур Эллис гурван ч удаа улаан хуудас, тоолж барамгvй олон шар хуудас “бэлэглээд” зодооныг зогсоож чадсангvй. Тэмцээний дараа хувцас солих єрєєнд хожигдсон уураа барьж ядах бразилчууд “боксын” тэмцээнийг дахин vргэлжлvvлж хоёр багийн дасгалжуулагч эмч, туслахууд гээд бvгдээр оролцсон нvсэр том нанчилдаан болсон бєгєєд энэ vйл явдал нь ДАШТ-ий тvvхэнд нэгэн хар хуудас болон vлджээ.
Унгарын гайхамшигт багийг хагас шигшээд дэлхийн аварга Уругвай хэмээх бас л хэцvv даваа хvлээж байв. Энэ тоглолтын зvvн Европын баг 4:2-оор дуусгаж аваргын тєлєє тоглох эрхтэй болсон юм.
1954 оны долдугаар сарын 4-нд 62 мянган vзэгчдийн ємнє унгарчууд хэсгийн тоглолтдоо 8:3-аар хожиж байсан Германы багтай дахин учрах нь тэр. Тоглолт эхлээд удаагvй байхад л 2:0-ээр унгарчууд хошуучилж эхэлсэн бєгєєд тухайн vед тэд хэрхэн алтан цомыг тэргvvн дээрээ єргєн баярлан хєєрцєглєх талаар бодоод эхэлчихсэн байсан биз. Гэвч германчууд угийн тэвчээртэй, тооцоотой, хэзээд сэтгэлээр унана гэдгийг мэддэггvй хvмvvс хойно тоог тэнцvvлээд зогссонгvй, тоглолт дуусахаас зургаан минутын ємнє Ран хожлын бємбєгийг эсрэг багийнхаа хаалганд хийснээр анх удаагаа дэлхийн аварга болж билээ. Хєєрхий унгарчууд дєрвєн жилийн турш хожлын горыг амсч vзээгvй явсаар хамгийн чухал тоглолтдоо хожигдон дахин олдохгvй том аз жаргалаа єєрєєсєє хамаагvй сул, гэхдээ нарийн зохион байгуулалт, дэг журамтай багт алдаж орхисон нь энэ.
Дайнд ялагдсан Германы ард тvмэнд, Герман улсад энэ ялалт эдийн засаг, ухамсар, улс тєрийн асар том тvлхэц болж хєл дээрээ хурдан босох бололцоог олгосон юм
Мексик-1970


Ес дэх удаагийн дэлхийн цомын тэмцээнийг зохион явуулах улс хэн байх талаар FIFA-гийн конгресс хуралдаад Аргентин, Мексик хоёроос Мексикийг нь сонгож байсан байх юм.
Мексикт нааштай хандсан гол шалтгаан нь 1968 онд энэ улсад зуны олимпиад зохиогдож дараачийн томоохон хэмжээний спортын цэнгvvн зохиох инфраструктур бэлэн болчихсон явдал байлаа. Хэдийгээр єндєр газар тоглоход нам дор нутгийнхан болох европчуудад хэцvv байх болно гэж зарим нэг нь дуугарах аядсан ч FIFA иймэрхvv яриаг газар дээр нь нам дарж шийдвэрээ єєрчилсєнгvй.
Сонгон шалгаруулах бvсийн тэмцээнvvд урд болж байсан аргачлалаараа элдэв сенсаац, зєрчилгvй болж єнгєрсєн юм. Ганц л “но” нь Аргентин шигшээ тоглолтод шалгарч чадалгvй vлдэж байжээ.
1970 оны нэгдvгээр сарын 10-нд Мексикийн “Мария Исабель” хэмээх ордонд сугалаа явагдаж Англи, Мексик, Румын, Итали, Швед, Бельги, ХБНГУ, Болгар, Чехсловак, Перу, Бразил, Уругвай, Сальвадор, Израиль, Маракко, ЗХУ гэсэн 16 улсыг дєрвєн хэсэгт хуваахаар болжээ. Гэхдээ Англи, Итали, ХБНГУ, ЗХУ гэсэн дєрвєн улсыг “Топ-4” хэмээн єргємжлєн хэсгvvдийг ахлах боломжийг олгож байсан нь одоо vед хэрэглэгддэг багуудыг чансаагаар нь эрэмбэлж, хэсгvvдийн тэнцvv байдлыг хангадаг зарчмын эхлэл байсан гэлтэй. Мєн тvvнчлэн “Мексик-70” мундиалд нэгэн олзуурхууштай шинэчлэл хийгдсэн нь тоглолт явагдах хугацаанд сэлгээ хийхийг зєвшєєрсєн шинэ санаа юм. Vvнээс ємнє дэлхийн цомын тэмцээнvvдэд аливаа багийн хєлбємбєгч бэртсэн тохиолдолд баг нь хvн дутуу болчихдог байсан тул хєл, гар нь тасраад уначихаагvй л бол тоглоод байхаас єєр замгvй болдог байсан. Тэгээд ч 60-аад оноос эхлэн хєлбємбєг хатуухан хэлэхэд “харгис” тал руугаа хазайж эсрэг багийнхаа аль нэг лидерийнх нь “хєлтэй нь” тоглодог болчихсон байсан нь нууц биш байлаа. Ганц жишээ дурдахад л агуу Пеле 1962, 1966 оны ДАШТ-vvдэд хэсгийнхээ тоглолтуудад бэртээд л цаашид хvчээ vзэх боломжгvй болж байсан юм.
Ес дэх удаагийн ДАШТ 1970 оны тавдугаар сарын 31-нд ЗХУ, Мексикийн тоглолтоор эхэлсэн. Оросууд зvгээр л санамсаргvй тохиолдлоор хэсэгт толгойлж байгаагvй, vнэхээр хvчтэй байсан гэдэг бєгєєд хэсгээсээ Мексикийн хамт цаашид тоглох эрхээ євєртлєн гарч байсан гэнэ лээ. Хамгийн гайхалтай нь “галзуу” довтолгоотой байсан Зєвлєлтийн хєлбємбєгчид бага шєвєгт таарсан Уругвайн багтай тоглохдоо хамгаалан тоглох тактик сонгосон явдал байв. Хэсгийнхээ гурван тоглолтод ердєє л хоёрхон гоол хийсэн багаас айсан нь их сонин. Уругвайчууд хойшоо суугаад л, оросууд ч хаалганаасаа холдохгvй байсаар vндсэн цаг дуусч, нэмэлт цагт энэ уйтгартай тоглолт Уругвайн багийн оруулсан ганц гоолын ачаар дууссан юм. Тэгээд бас болоогvй энэ гоол нь шvvгчийн бvдvvлэг алдаан дээр “дєрєєлж” байж оноо болон хувирсан гэдэг. Харин бусад тоглолтууд онц сонирхолтой болсон бєгєєд хагас шигшээд шалгарахын тєлєє Итали-Мексик, Бразил-Перу, Англи-ХБНГУ гэсэн хосууд ач тач vзэлцэн ХБНГУ, Бразил, Итали улсууд цаашид тоглох эрхээ “халаасалж” чадлаа. Ялангуяа Англи, Германы тоглолт ёстой л нєгєє ясаа цайртал vзэлцсэн тулаан болсон бєгєєд Будант Альбионы хєвгvvд 2:0 харьцаагаар хожиж яваад эцэстээ нэмэлт цагт 2:3-аар хожигдсон тvvхтэй. Хожлын гоолийг Мюллер хэмээх “сонин” нєхєр 108 дахь минутад хийж байлаа. Герд Мюллерийг ийнхvv нэрлэх болсон шалтгааныг хожим єгvvлье. Тэр жилийн Германы шигшээг финалд vлдэнэ, Бразилын багийг зогсоох чадалтай ганц шигшээ нь хэмээн нэрлэж байсан ч хагас шигшээд Итали гэсэн давааг гэтэлж чадалгvй 3:4 харьцаагаар хожигдсон. Энэ тоглолтод Италийн од Ривера хоёр ч гоол хийж багийнхаа амжилтын vндэс, тулгуур нь болсон юм.
Латин Америкийн багуудаас бvрдсэн нєгєє талын хагас шигшээд бразилчууд Уругвайн шигшээг 3:1-ээр буулган авч аваргын тєлєє тоглох эрхээ євєртлєсєн. Хэдийгээр тооны харьцаа бразилчуудыг илт давуу байсныг илэрхийлэх боловч уг тоглолт нь хvч тэнцvv ширvvн єрсєлдєєн дунд явагдсан бєгєєд vнэндээ хал vзэж халуун чулуу долоосон Пелегийн ачаар бразилчууд сvvлчийн мєчид хоёр гоол хийсэн юм. Ер нь хєлбємбєгийн хаан энэ ДАШТ тvvний хувьд сvvлчийн “цуурай” нь байсныг ухамсарлан “хєшигний” цаана ч, наана ч жинхэнэ утгаараа лидер нь байж чадсан гэдэг юм билээ.
Шигшээ тоглолт санасныг бодоход сонирхолтой болж чадаагvй. Италичууд зєвхєн нэгдvгээр vед л ойролцоо наадсан бєгєєд Пеле, Жерон, Жаирзиньо, Карлос Альберто нарын гоолын хариуд италичууд нэр тєрийн нэг л гоол хийснээр Латин Америкчууд нь 4:1-ээр хожиж дэлхийн аварга цолыг гурав дахь удаагаа хvртсэн анхны улс боллоо.
Энэ vеэс эхлэн “Алтан дагина-Нике” цом мєнхєд Бразилынх байхаар болж дараа ДАШТ-ээс эхлэн єєр загварын цомын тєлєє vзэлцэхээр шийдвэрлэгдлээ. Хєлбємбєгєєр “євчилсєн” бразилчуудын хувьд энэ vед юу болж байсан гэж санана. Рио де Жанейро хотын сая гаруй хvн баатарлаг хєвгvvдээ тосч онгоцны буудлаас тєв талбай хvртэл гар дээрээс гар руу дамжуулан золтой л цааш нь харуулчихсангvй. Олон хvний шахцалдаанд 73 хvн амиа алдаж 2000 хvн бэртсэн ч бразилчууд зугаа цэнгэлээ таслалгvй нэлээд хэдэн хоног vргэлжлvvлсэн гэдэг. “Мексик-70” мундиалын шилдгээр арван бємбєгєєр айлын хаалга мялаасан Германы довтлогч Герд Мюллер тодорсон юм. Тvvний ширэн бємбєг єшиглєх хугацаандаа хvртсэн гуншинг дурдвал барагдахгvй. Томоос нь нэрлэхэд 1974 оны дэлхийн аварга, 1972 оны Европын аварга, 1974, 1975, 1976 оны аваргуудын цомын аварга гээд л зогсоход болно биз дээ. Германы болон Бавари багийн довтлогч Мюллерийг гоол оруулах авьяасыг нь vнэлж “хvн-гоол” гэж хочилдог байв. Хэдийгээр намхан нуруутай ч сууринаасаа хєдлєх огцом хурд, хvчтэй хєлийнхєє ачаар хэр баргийн хамгаалагчдад дээрэлхvvлдэггvй байсан гэдэг. Гэхдээ тvvнийг бусдаас онцгойлох ганц чанар нь бємбєг хаана унах вэ гэдгийг ойлгодог зургаа дахь мэдрэхvй байлаа. Хаалгачийн ойролцоо шавсан хєлбємбєгчид дундаас яагаад ч юм бємбєг яг л Мюллерийн байгаа газар очдог байсан гэдэг. Тийм ч учраас энэ сонин авьяас эзэмшсэн эр Герман болон “Бавари” багт алба хаах хугацаандаа хамгийн чухал гэсэн алтан гоолуудыг хийж байв. Герман улсын шилдэг дасгалжуулагчдын нэг Удо Латтек нэгэн удаа “Ийм гайхалтай мэдрэхvй, мэдрэмж Фонтэн, Зеелер, тэр ч бvv хэл Пелед байхгvй” хэмээн дуу алдаж байсан гэдэг.
“Мексик-1970”-ын арван сонирхолтой баримт
-Шvvгчид анх удаа халаасандаа торгуулийн улаан болон шар хуудастай талбайд гарсан.
-ДАШТ-ий тvvхэн дэх хамгийн анхны сануулгыг ЗХУ-ын хєлбємбєгч Евгений Ловчев, Германы шvvгч Курт Ченшерээс хvртэж шар хуудсаар торгуулж байлаа.
-Харин улаан хуудсыг нэг ч хєлбємбєгч “хvртэж” чадаагvй. Энэ нь дэлхийн аваргын тvvхэн дэх улаан хуудасгvй єнжсєн цорын ганц ДАШТ юм.
-Дэлхийн аваргын тvvхэн дэх анхны сэлгээг мєн л Оросууд хийж байсан бєгєєд энэ нь Мексик,
-Анх удаа “Алтан дагина” хэн нэгэнд шилжиж явахаа болилоо. FIFA-гийн хуулийн дагуу Бразил гурван удаа дэлхийн аварга болсноор энэ цомыг мєнхєд эзэмшихээр болсон. Харамсалтай нь 1983 онд хулгайд алдаад хайлш болсон хойно нь л олсон гэдэг.
-Марио Загало тоглогч болон дасгалжуулагчийн хувиар хоёуланд нь дэлхийн аварга болсон анхны тамирчнаар тодров.
-Анх удаа дэлхийн аваргууд бvхий л тоглолтдоо ялалт байгууллаа.
-Пеле гурван удаагийн дэлхийн аварга. Ийм амжилтыг єєр хэн ч vзvvлж чадаагvй.
-“Телестар-3” гэдэг хиймэл дагуулын ачаар дэлхийн 73 улсын 800 сая хvн ДАШТ-ийг шууд vзсэн нь хєлбємбєг хэрхэн хєгжиж алдаршиж байгааг илэрхийлсэн vйл явдал боллоо.
-“Аддидас” фирм анх удаа ДАШТ-ий албан ёсны дистрибьютер болж оролцсон. Энэ vеэс эхлээд бvхий л хєлбємбєгийн ДАШТ Аддидасын ширэн бємбєгєєр наадах болжээ
Испани-1982


Тэр нэгэн зун, Испанид vргэлжилсэн дєрвєн долоо хоног эцэстээ Италийн ард тvмэнд хосгvй аз жаргал авчирна хэмээн хэнбугай нь ч тєсєєлєєгvй. Гэхдээ бvх зvйлийг дэс дарааллаар нь єгvvлье.

Жоао Авеланж 70-аад оны дундуур FIFA-ийн ерєнхий¬лєгч болмогцоо хамгийн тv¬рvvнд хэрэгжvvлэхээр оролд¬сон санаачилга нь шигшээ тэмцээнд оролцох багийн тоог єргєтгєх асуудал байв. 1978 оны ДАШТ-д дээрх ши¬нэч¬лэлийг хийхээр оролдсон боловч амьдралд хэрэгжvv¬лэхэд арай бага хугацаа бай¬сан тул дараагийн мундиалыг хvлээхээс аргагvй болсон юм. Сонирхогч¬дын¬ тоо vлэмж нэ¬мэгд¬сэн дэлхийн нэг номерын спорт дєрвєн жилд нэг удаа зохиогддог тэмцээндээ 16-хан улсын тєлєєллийг илгээх нь багадах болов. “Испани-82”-оос эхлээд энэ тоог 24 болгон єргєжvvлэхээр шийдвэрлэ¬лээ. Ж.Авеланжийн энэ шийд¬вэр цагаа олсон чухал єєрч¬лєлт байсан гэдгийг Испанид болох дэлхийн аваргын тэм¬цээн баталсан юм.

“Испани-82” тэмцээн бv¬сийн¬хээ сонгон шалгаруу¬лалтын vеэс л сюрприз єргєн барьж эхлэв. Сvvлчийн хоёр мундиалын дэд аварга гол¬ланд¬чууд, дэлхийн аваргад тогтмол оролцож дээгvvр “дав¬хидаг” Шведийн шигшээ баг, Португальчууд болон Мексикийн баг финалын тог¬лолтод “зорчих” эрхээ алдсан бол англичууд сvvлчийн мє¬чид л шилдэг 24-т багтаж бай¬лаа. Гэтэл хvн бvхний мэдээд байдаггvй Шинэ Зеланд, Гон¬дурас, Сальвадорын шигшээ багууд багтсан байх жишээ¬тэй. Шинэ Зеландын хувьд бvр сунайсан 22 тоглолт хийж байж Испани явах эрхээ олж байсан нь бахархууштай.

1981 оны арванхоёрду¬гаар сард болсон сугалаа 24 багийг зургаан хэсэгт хуваа¬сан бєгєєд хаа очиж багууд тэнцvvхэн хуваагдан элдэв янзын “vхлийн бvс” гэж нэр¬лэг¬дэхээр явдал гарсангvй.

ДАШТ-ий хамгийн эхний тоглолт Аргентин, Бельгийн хооронд болж залуухан Диего Марадонна ба тvvний нєх¬дvvд Ги Тисийн багт 0:1-ээр хо¬жигдон анхны сенсаацын эздээр тодров. Хоёр дахь тоглолт бас л дуулиан. Унгар¬чууд “шинэ цэрэг” Сальвадо¬рын багийг 10:1-ээр бут нир¬гэж хєлбємбєгийн ДАШТ-ий рекордын нэгэн шинэ хуудсыг нээлээ.

Гэхдээ “Испани-82”-ыг чим¬сэн хамгийн гоё дурсамж¬тай vйл явдал “А” хэсгээс vvдэлтэй. Энэ хэсэгт Итали, Польш, Камерун, Перу гэсэн дєрвєн улсын шигшээ багт¬сан байж. Хоорондоо баахан тэнцсэн, уйтгартай тоглол¬тоор дvvрэн энэ хэсэг єєрийн¬хєє vнэнч фэнvvдийг хvртэл vргээсэн тийм л нэгэн агшин¬гуудаар дvvрэн байв. Италийн тухайд бол бvр тусад нь ярь¬маар. Ахлах дасгалжуулагч Э.Беарзот улсынхаа аварга шал¬гаруулах тэмцээнд “гя¬лал¬заж” байсан “Рома” багийн довтлогч Роберто Пруццогийн оронд Паоло Россиг багтаа “шингээсэн нь” хvн бvхний уурыг хvргээд л. Энэ нєхєр нь бооцоо тавигчдаас мєнгє авч тоглолтын дvнд нєлєєл¬сєн хэргээр “аавынд” сууж байгаад ДАШТ эхлэхээс хоёр¬¬хон сарын ємнє суллагд¬сан хvн шvv дээ. Дээр нь євгєн Беарзот сэтгvvлчидтэй, багийнхаа хэн нэгнийг харь¬цахыг тас хориглосон нь да¬рин дээр давс нэмж орхи¬сон. Нєгєє хэрvvлийн алим болсон Росси нь олигтой тоглодоггvй, уурласан тиффозинууд муу євгєнийг шонд єлгєе гэх нь л холгvй байв. Гэхдээ Итали¬чууд группээсээ Польшийн дараа, Камерунтай оноо тэн¬цvvлж ганц бємбєгний зєрvv¬гээр цаашид тоглох эрхээ олов. Тэгээд дараагийн ша¬танд дэлхийн аварга Аргентин болон хvчирхэг Бразилын багийн хамт нэг “сагсанд” багтсан юм. Манай дунд vеийн¬¬хэн бараг л санаж бай¬гаа даа. Бразилын шигшээ ямар “аймаар” байсныг. Фаль¬као, Сократес, Зико гээд л.

Харин Камерун маш сайн тог¬лосон. Реже Миллегээр тол¬гойлуулсан “номхрошгvй арслангууд” Польш, Итали, Перутай тэнцэж vндсэндээ нэг ч хо¬жиг¬долгvй атлаа ДАШТ-ийг ор¬хих гашуун горыг амслаа. Гэх¬дээ “хар” тив ирээдvйд Ам嬬¬рик, Европын шилдэг шиг¬шээнvvдийг айл¬гах болно гэд-гийг мэдрvvлсэн гэх юм уу даа.

Бусад хэсгvvдэд мєн л сонирхолтой ч гэмээр, со¬нирхолгvй ч гэмээр ойлгомж¬гvй зvйлvvдээр дvvрэн байв. Мундиалын ємнє єєрсдийгєє дэлхийн аварга болно хэмээн зарлаж, мэдээлж болох бvхий л хэрэгслээр тунхаглаж бай¬сан нутгийн эзэд хойд Ир¬ландын даруухан багт хожиг¬дож Гондурастай хайнцав. Гэхдээ эцсийн мєчид тор¬гуулийн цохилтоор гоол хийж байж хайнцсан гээч. Цаашид тог¬лохыг тулд хvчирхэг Югос¬ла¬выг заавал хожих хэрэгтэй байдаг. Энд л ёстой сонин хачин зvйл мандав. Югосла¬вын тєрийн дууллын оронд Болгарынх эгшиглэж эхэлсэн энэ тоглолтын салхийг Югос¬лавчууд хагалж эхний гоолыг хийсэн. Хєєрхий нутгийн эзэд ийнхvv “ядарч” явах vед нє¬гєє шvvгч л дахиад “туслах” хэрэгтэй боллоо. Югославын хамгаалагч торгуулийн тал¬бай¬гаас бараг гурван метр орчмын зайтай алдаа гарга¬хад шvvгч шууд л 11 метрийн цэг рvv заах нь тэр. Тэгээд болоогvй, эхний пенальтийг хаалгач хаасан нь шvvгчид “таалагдсангvй” дахин цо¬хиулж байж оноог тэнцvvлж билээ. Эхний vе дуусаад Югославчууд амралтын єрєє рvvгээ зvглэтэл энэ єрєє нь цоож¬той, аргагvйн эрхэнд хон¬гилд зогсч байгаад талбай¬даа эргэн ирж байсан гэнэ. Хоёр¬дугаар vед нєгєє шvvг¬чийн их бага “балайрлын” ачаар Ис¬паничууд дахин нэг гоол хийж дараагийн шатанд шалгарах боломжтой болсон юм. Гэх¬дээ 1/16 шигшээд Германы багт хожигдсоноор Испанийн шигшээ энэ удаагийнхаа тэмцээнийг єндєрлєсєн дєє.

Австри, Германы шигшээ ба¬гуудын “жvжгийг” санаж бай¬на уу. Аль аль нь дараа¬гийн шатанд шалгарахын тулд Гер¬маны шигшээ “дvvгээ” илvv ч vгvй, дутуу ч vгvй 1:0-ээр хожих хэрэгтэй байв. Шууд л тоглолт эхлээд Хру¬беш хэрэг¬тэй гоолоо хийж аваад л...

Бvтэн 90 минут хоёр баг єєд єєдєєсєє инээмсэглээд зогсчихсон гэхэд болно. Ямар¬¬таа тухайн vеийн Фран¬цын шигшээ багийн дасгал¬жуулагч Мишель Идальго “хоёр багийн тоглогчдод бvг¬дэд нь энх тайвны тєлєєх Нобелийн шагналыг олгоё” гэж байхав дээ. За даа, иймэрхvv vзэх юмтай, vзсэнийхээ да¬раа ярих юмтай адал явдлаар дvvрэн тоглолтуудын дараа 12 баг шалгарч дараагийн шатанд дєрвєн хэсэгт ху¬ваагд¬лаа. Энд л нєгєє хєл¬бєм¬бєгийн спортын гайхам¬шиг эхэлсэн гэхэд болно.

Мишель Платини, Тигана, Жиресс гээд л Францын залуу одууд гайхамшигт тоглолт vзvvлэн тєвєггvйхэн шилдэг дєрєвт багтсан бол Герман, Польшийн шигшээ багууд мєн л ийм боломжийг гуйж биш гуядаж авч байлаа. Их шєвєгт vлдсэн дєрєв дэх баг нь Итали. Тийм шvv. Эхний тоглолтууддаа фэнvvдийнхээ нервийг барж дууссан “Скуад¬ра ¬адзурра” хоёр дахь шат¬наасаа чухам л ид шидийг бvтээж байв. Тэд дэлхийн аварга Аргентины шигшээг 2:1-ээр, Бразилыг 3:2-оор буулгаж авсан бєгєєд Бразил¬тай тоглосон тоглолтод нєгєє шоронгоос гараад шууд шиг¬шээд багтаж бvхний дургvйц¬лийг хvргээд байсан Паоло Рос¬си хет-трик хийж агуу “vс¬рэлтээ” эхэлсэн. Хагас фи¬налд Италичууд нэг хэс¬гээс хамтдаа шалгарсан Поль¬шуудтай сугалаагаар таарсан бєгєєд нєгєє Россигийн оруулсан хоёр гоолын ачаар финалд vлдсэн. Харин эсрэг талын хосууд болох Франц, Германы тоглолт уулга алдам мєчvvдийг хором тутам бэ¬лэглэсэн “тулаан” болж билээ. Хаалгач Шумахерын нударга Баттистоныг нєгєє ертєнцєд илгээх шахсан мєч нэмэлт цагт Трезор, Жиресс нар гоол хийж францууд бараг л фи¬налд vлдлээ хэмээн мєрєє¬дєж байсан vе, хичнээн бэр¬тэлтэй ч сэлгээгээр гарч гоол оруулсан Румменниге, тор¬гуулийн цохилт, Германчуу¬дын ялалт гээд л. Зовж байж финалд vлдсэн Германы шиг¬шээ, нэгэнт хvчээ аваад хє¬дєлчихсєн Италийн “галт тэргийг” зогсоож чадалгvй 3:1-ээр хожигдсон юм. Паоло Росси энэ тоглолтод бас л гоол хийж “Испани-82”-ын шилдэг тоглогч болсон байна. Ийнхvv Италийн шигшээ гурав дахь удаагаа дэлхийн аварга болж Италийн 40 нас¬тай хаалгач Дино Зофф, Ис¬па¬нийн хаан Хуан Карлосоос алтан цомыг гардаж байлаа.

Гараагаа маруухан эхэл¬сэн ч яван чангарсан Италийн багт Росси, Тарделли, Альто¬белли гээд л олон хєлбємбєгч од болон гялалзсан ч хамгийн том гавьяа шагнал нь ам¬наасаа гаанс vл салгах євгєн Беорзотод vлдэнэ. Талбайд гvйх 11 хvнээс гадна дасгал¬жуулагчийн сандал дээр ша¬на¬лан суух тэр нэгэн хvний мэдлэг, мэдрэмж, авьяасаас багийн амжилт хэрхэн шалт¬гаалж болдгийг энэ ДАШТ харуулсан юм.

“Испани-1982”-ын арван сонирхолтой баримт

w Анх удаа хагас финалын хувь заяа тоглолтын дараах торгуулийн цохилтоор шийдэгдсэн. (Франц-ГерманWinking

w Унгар Сальвадорыг 10:1-ээр хожсон нь хамгийн их тоогоор хожсон рекорд гэж бичигдэхээр болсон.

w ДАШТ нэг зэрэг 12 хотын 15 стадионд зохиогд¬сон нь бас л урд байгаагvй нэгэн амжилт байлаа.

w Анх удаа ДАШТ-д ихэр хоёр хаалгач оролцсон. (Виктор, Вячеслав Чановууд, ЗХУWinking

w Италийн хаалгач Дино Зофф 40 настайдаа дэлхийн аварга цол хvртсэн нь хамгийн єндєр настай аварга гэж нэрлэгдэхээр боллоо.

w Тэгвэл хойд Ирландын хєлбємбєгч Норман Уайтсайд 17 нас 41 хоногтойгоор ДАШТ-д “зодог-лосон нь” хамгийн залуу хєлбємбєгч гэх алдрыг vлдээсэн.

w Унгарын хєлбємбєгч Ласло Кишш дэлхийн аваргын тvvхэн дэх хамгийн хурдан хет-трикийг хийсэн хєлбємбєгч.

w Анх удаа финалын тоглолтод 11 метрийн торгуулийн цохилтыг амжилттай гvйцэтгэж чадаагvй. (Италийн Антонио КабриниWinking

w Германы хєлбємбєгч Брайтнер хоёр удаагийн финалын тоглолтод гоол хийсэн хєлбємбєгч. Ийм гавьяаг урд нь Пеле, Вава нар байгуулж байсан.

w Анх удаа дэлхийн аваргын шигшээ тэмцээнд 24 баг оролцлоо.
Мексик-1986


Уг нь 13 дахь удаагийн ДАШТ Колумб улсад зохиог¬дох ёстой байсан аж. Даанч энэ улсад єрнєсєн эдийн засгийн хямрал хєлбємбєгийн мундиалыг зохиох чадал чан¬сааг нь “хийсгэж” орхисон тул FIFA зохион байгуулах эрхээ ацтекvvдийн эх оронд шил¬жvvлсэн юм. Мексик ийнхvv хоёр дахь удаагаа ДАШТ-ийг эх орондоо хvлээн авсан анхны улс болж чадлаа. Хэ¬дий¬гээр тэмцээн эхлэхээс найман сарын ємнє аймшигт газар хєдлєлт болж 25 мянган хvний амийг авч одсон ч азаар тэмцээн зохиогдох ёстой цэнгэлдэх хvрээ¬лэн¬гvvдэд ноцтой гэмтэл учруул¬сангvй. Тэгээд ч мексикчvvд богино хугацаанд эвдрэл сvйрлийг засч янзлан тэм¬цээн эхлэх vед бvх зvйлээ жин тан болгож чадсан.

Энэ удаа Испанид болж єнгєрсєн ДАШТ-ий адил 24 улс шигшээ тоглолтод орол¬цох болсон бєгєєд эхний шатанд зургаан хэсэгт тэнцvv хуваагдан хэсэгтээ эхний хоёр байр эзэлсэн багууд нь цааш сугалаагаар Швейцарь системээр тоглохоор болсон. Бvсийн тэмцээнvvдээс шал¬гар¬сан 22 баг дээр дэлхийн аварга Итали, нутгийн эзэн Мексик нэмэгдэн зургаан хэсэгт хуваагдлаа.

“А” бvс: Болгар, Итали, Аргентин, Ємнєд Солонгос

“В” бvс: Парагвай, Мексик, Бельги, Ирак

“С” бvс: Франц, ЗХУ, Унгар, Канад

“D” бvс: Испани, Бразил, Алжир, Хойд Ирланд

“Е” бvс: ХБНГУ, Уругвай, Шотланд, Дани

“F” бvс: Польш, Марокко, Англи, Португал.

Эхний шатны тоглол¬туу¬дад элдэв зєрчил, сенсаац гарсангvй. Хожих ёстой нь л хожсоор дуусав. Харин хам¬гийн ихээр бусдад гайхуулж урамтай сайхан тоглолт vзvv¬лэн гараагаа эхэлсэн багаар Зєвлєлтийн баг шалгарлаа. Тэмцээн эхлэхээс сар га¬руйх¬ны ємнє ахлах дасгал¬жуулагч Э.Малафеевыг В.Ло¬бановскийгээр сольсон нь нvдээ олсон шийдэл байлаа. Учир нь ЗХУ-ын шигшээ ба¬гийн цємийг Киевийн “Динамо” баг бvрдvvлж байсан бєгєєд чухам энэ дасгалжуулагчийн (В.ЛобановскийWinking удирдлага дор киевчvvд Европын нэр хvндтэй тэмцээнvvдийн нэг болох цомтой багуудын цо¬мын тэмцээнд тvрvvлээд удаагvй байсан юм. Оросууд эхнийхээ тоглолтод аль нэ¬гэнд дээрэлхvvлээд байхаар¬гvй чанга баг болох Унгарын шигшээг 6:0-ээр бут ниргэж, дараа нь Европын аварга Францын багтай 1:1-ээр тэн¬цэв. Улмаар Канадыг 2:0-ээр хожсоноор дараагийн шатанд шалгарч байлаа. Бессонов, Баль, Беланов, Заваров гээд залуучууд нь гялалзаж Бло¬хин, Чевадзе, Демьяненко гээд “хєгшчvvд нь” дутахгvй хєдєлж байсан ЗХУ-ын шиг¬шээ аль тэртээх 70-аад оны vеийн Голландын шигшээ баг лугаа адил тоглож байсан юм. Харамсалтай нь 1/16 шигшээ тоглолтод Шведийн шvvгч Фредриксоны бvдvvлэг ал¬даа¬нуудын гайгаар Бельгийн багт 3:4-єєр хожигдож тэм¬цээнийг орхихоос єєр аргагvй болж билээ. Энэ тоглолтод хет-трик хийж байсан довт¬логч И.Беланов тэр жилдээ Европын шилдэг хєлбємбєг¬чид олгодог “Алтан бємбєг”-ийн эзэн болж байсан нь “хєєрхий” оросуудыг хэр зэ¬рэг хvчтэй байсныг илэрхийл¬нэ. Дээрх тоглолтоос гадна Франц-Бразил, Англи-Арген¬тины тоглолтууд сэтгэлд хо¬ног-ших мєчvvдээр дvvрэн болсон. Эхний хосын тоглол¬тын явцад Карека, М.Платини нар харилцан гоол хийлцэж vндсэн цагаа нэмэлт цагтай нь дуусгаад торгуулийн цо¬хилт vйлдэхэд “гурван єнгєт-нvvд” арай азтай байж цааш тоглохоор болж vлдсэн. Энэ тоглолтод алдарт Зико хоёр¬дугаар vеийн 76 дахь минутад пенальтаа амжилттай гvйцэт¬гэсэн бол яах ч байсан юм билээ.

Англи, Аргентины тоглол¬тыг vзэгчид тэсэн ядан хv¬лээж байв. Фольклендын (МальвиныWinking арлын тєлєє энэ хоёр улс цус урсгасан дайн байлдаан хийгээд удаагvй байсан цаг. Аргентинчууд энэ дайнд нь “навс зодуулж” алдсан нэр хvндээ арай єєр “дайны” талбарт хєлсєє урс¬ган авах амин чухал шаард¬лага байлаа. Диего Марадона ганцаараа vvнийг хийсэн юм. Энэ тоглолтод тvvний оруул¬сан хоёр гоол тvvхэнд vлдэ¬нэ. Хэдийгээр хоёр дахь гоол нь Английн долоон хєлбєм¬бєгчийг хаалгачтай нь хамт хууран оруулсан “єрєм, тос” байсан ч эхнийх нь бvvр гайхамшигтай. Торгуулийн талбайд нисэн ирсэн бємбє¬гийг тийм ч єндєр биш Мара¬дона хаалгач Шилтоноос илvv vсэрч мєргєєд оруулсан юм. Гол илбэ нь хэнд ч анзаа¬рагдалгvй гараараа цохиж оруулсанд оршиж байв. Хо¬жим нь мань хvн “энэ бол миний гар биш бурхны гар байсан байх” гээд л ярилцлага єгч билээ. Ийм хариуцлагатай тоглолтод хазахаас бусдыг хийхээс єєр аргагvй бус уу.

Хагас финалд ХБНГУ, Франц, Бельги, Аргентины шигшээ багууд vлдлээ. Яг дєрвєн жилийн ємнєхийн адил Герман, Францын багууд хоорондоо таарсан бєгєєд М.Платини даагаа нэхэх тог-лолтдоо дахиад л германчуу¬дыг барсангvй, 0:2-оор хо¬жигдлоо. Харин аргентинчууд “Улаан чєтгєрvvд”-ийг Мара¬донагийн оруулсан гайхам¬шигт хоёр гоолын ачаар буул¬ган авч финалд vлдсэн.

Финалын тоглолт Латин Америкчуудын илт давамгай¬лал дор єрнєх болно хэмээж байсан нь эхэндээ биеллээ олж эхэллээ. Тоглолт эхлээд тун ч удалгvй Браун, Вальда¬но нар тус тус эсрэг багийнхаа хаалгыг мялаан хєнгєхєєн хожиж явтал нєгєє “vхдэггvй” германчууд чинь гэнэт сэргэн тоглолт дуусахаас 15 мину¬тын ємнє тооны харьцааг тэнцvvлчих нь тэр. Нэмэлт цаг ч гарцаагvй шаардагдах нь гэж байсан энэ мєчид Марадона дахиад л ид шидээ vзvvлэн бахархмаар сайхан дамжуулалтаар бємбєгийг Бурручагед єгч тэр нь шансаа алдсангvй. Ийнхvv Арген¬тинчууд хоёр дахь удаагаа ДАШТ-д тэргvvлэн ард тvм¬нээ баясгаж чадлаа.



“Мексик-1986”-гийн арван сонирхолтой баримт

w 1986 оноос эхлээд хэсгийн тоглолтууд нэг цагт зэрэг эхэлдэг болсон. Дєрвєн жилийн ємнє ХБНГУ, Австри хоёрын тэмцээн бусдаас хожуу болж єєрсдєдєє тохирох дvн, харьцаанд тааруулж тоглосон нь ийм шийдвэр гаргахад нєлєєлжээ.

w Уругвайн багийн Хосей Батиста Шотландтай тоглосон тоглолтын vеэр 56 дахь секундэд талбайгаас хєєгдсєн нь тvvхэнд хамгийн хурдан улаан хуудас авсан гэж бичигдэх боллоо.

w Мундиал Колумбид болох байсан боловч єєрсдєє татгалзсан тул энэ эрхийг Мексикт шилжvvлсэн.

w Дэлхийн аваргын шигшээ тоглолтод оролцохын тєлєє 113 улсын хєлбємбєгийн баг єрсєлджээ.

w Мексик хоёр удаа ДАШТ-ийг зохиосон анхны улс боллоо.

w Тоглолтын дараах пенальтын цохилт гурван ч тэмцээний хувь заяаг шийдвэрлэв.

w 1/8 шигшээд Мексик, Болгарын багууд таарахад Мануэль Негретегийн оруулсан гоол маш уран гоё байсан тул мексикчvvд тvvнд зориулан “Ацтек” стадионыхоо ємнє хvрэл хєшєє босгож байжээ.

w Уругвай ба Парагвайн багууд 1/8 шигшээ тоглолтод дасгалжуулагчгvйгээр оролцсон. Учир нь эдгээр дасгалжуулагчид урдах тоглолтод улаан хуудас авч талбайгаас хєєгдсєн тул шангаа хvртсэн нь тэр.

w ДАШТ-ий vеэр нийт найман хєлбємбєгч талбайгаас хєєгдсєн нь урд ємнє болж байгаагvй том “уршиг” байлаа.

Испанийн довтлогч Эмилио Бутрагеньо Данийн эсрэг тоглохдоо дєрвєн гоол оруулсан. Ингэснээр дэлхийн аваргын тvvхэнд покер хийсэн ес дэх хєлбємбєгч болж байжээ.
Ганц хvн багийн тэмцээнд тvрvvлж болох уу. Болдог юм байна. 1986 оны хєлбємбє¬гийн ДАШТ-д Аргентины баг чухам л Марадона гэдэг за¬луу¬гийн ачаар аваргалж чад¬сан. Бурхан цаанаасаа бэлэг¬лэсэн гэж аргентинчуудын ярилцдаг энэ хєлбємбєгч арван настай байхдаа л ирээ¬дvйн од гээд хэвлэл мэдээ¬лэл, хєлбємбєг сонирхогчдын анхааралд єртчихсєн байсан гэдэг. 16 насандаа буюу 1976 онд vндэснийхээ шигшээд багтаж 1979 онд залуучуудын дэлхийн аварга болж байсан ба “Бока Хуниорс”, “Барсе¬лона”, “Наполи” багуудад алба хааж байсан. Италийн дунд зэргийн баг болох “Наполи” Диего Марадонаг эгнээндээ элсvvлснээс хойш тєрєл арил¬жиж хоёр ч удаа Италийн аварга болоод зогсоогvй Евро¬пын элдэв цомуудыг хvртэж “гал¬зуурч” байлаа. Сицилийн мафиар алдартай Италийн энэ арал дээр орших Неаполи хотын хєлбєм¬бєгийн ганц баг болох “Наполи” ба¬гийн vнэнч фэнvvд одоо хvр¬тэл Марадонаг бурхан мэт хvндэлдэг гэнэ билээ.
Итали-1990


“Итали-90” буюу 14 дэх удаагийн ДАШТ тvvхэнд хам¬гийн уйтгартай, хаалганд орох бємбєг, гоолын хувьд тун ч хомсхон, хэтэрхий хамгаа¬лалт давамгайлсан тийм нэгэн тэмцээн болсон юм. Гэхдээ Камерун, Нидерланд, Бельги зэрэг бусдын сэтгэл зvрхийг булаасан цоглог багууд ДАШТ-ийг чимж байсныг тэм¬дэг¬лэхгvй орхиж болшгvй нь.

Ер нь бол 14 дэх мундиа¬лыг зохиохын тєлєє Итали, ЗХУ хоёр єрсєлдєж оросуу¬дад илvv найдвар тавьж бай¬сан цаг vе бий. Даанч шийдвэр тогтоол гаргах цаг хугацаанд буюу 1984 онд оросууд Лос Анжелесын зуны олимпийг “бойкотолж новширсон нь” FIFA-ийн тvшмэдvvдэд таа¬лагдсангvй. Санал хураалтаар шууд л Италийг сонгосон юм. Тvрvvлээд тэмдэглэхэд ита¬ли¬чууд энэ хариуцлагатай даалгавраа хариуцлагатай биелvvлж, хєлбємбєгийн мун¬диалыг хэрхэн зохиож байх ёстой вэ хэмээх эталоныг тогтоож байлаа. Тэмцээн зо¬хион явуулах журам “Мексик-86”-тай адил байсан ба 24 баг шигшээ тоглолтод оролцож, 16 нь цаашид хасагдах жур¬маар аваргаа тодруулах бол¬сон. Энэ удаагийн тэмцээнд “улсын цолтой бєхчvvдээс” Франц, Дани, Португал зэрэг нь шалгарч чадаагvй бол 12 жилийн дараа Нидерланд, Шведийн шигшээ багууд шилд¬гvvдийн эгнээнд багтаж байжээ.

Хэн нь хэнтэйгээ хаана хуваагдах вэ гэдэг сугалааны тохироо мэдээж ДАШТ-ий ємнє болж Италийн алдарт жvжигчин хатагтай Софи Лорены турьхан гар 24 багийг доорхи байдлаар хуваав.

“А” бvс: Итали, Чехос¬ловак, Австри, АНУ

“В” бvс: Камерун, Румын, Аргентин, ЗХУ

“С” бvс: Бразил, Коста-Рика, Шотланд, Швед

“D” бvс: ХБНГУ, Югослав, Колумб, Арабын Эмират

“Е” бvс: Испани, Бельги Уругвай, ємнєд Солонгос

“F” бvс: Англи, Ирланд, Нидерланд, Египет.

(Хэсгийн тоглолтуудын дараа эзэлсэн байраар нь багуудыг жагсаавWinking

Эдгээр зургаан бvсээс эхний хоёр байрыг эзэлсэн багууд нь цаашид тоглох эрхээ шууд євєртлєх бол дээр нь гуравдугаар байрт орсон vзvvлэлт сайтай дєр¬вєн баг мєн 1/16 шигшээд шалга¬рах болзолтой байсан. Ийм “цагаан хуудасны” буян¬гаар цаашид тоглох эрх авсан дєрвєн улс нь Аргентин, Колумб, Уругвай, Нидерланд болж байсан байх юм.

Дэлхийн аварга Аргенти¬ны хувьд гуравдугаар байр эзэлж сvvлчийн мєчид цаа¬шид тоглох эрхээ євєртєлсєн нь гутамшигт явдал байсан ч vнэндээ бол уг хэсэг нь “vх¬лийн бvс” гэдэг тодотголтой байсныг дурдахад хилсдэх¬гvй. Ялангуяа ихэнх тоглолт нь хайнаар дуусч байсан энэ ДАШТ-ийг чимж єнгє оруулж явсан Камеруны шигшээ Валерий Непомнящий хэмээх нэрэндээ тохирсон хэн ч танихгvй орос дасгалжуулагч¬тайгаа хамт “В” бvсийг бужиг¬нуулж орхисон. Бvсээсээ Аргентин, Румыны хvчирхэг багуудыг хожиж нэгээр гарсан “ялагдашгvй бvргэдvvд” 1/16 шигшээд Колумбын багтай таарлаа. Энэ тоглолтод нєгєє “vхэшгvй мєнхийн хутгийг” олсон 38 настай Реже Милла гялалзтал наадаж хоёр гоол хийснээр камерунчууд Африк тивээс анх удаа шилдэг наймд багтаж байжээ. Бага шєвгийн бусад тоглолтууд онц сонирхолтой зvйлээр ховор, бараг л уйтгартай тал руугаа гэхээр болсон. Нэг л тоглол¬тоос бусад нь. Тэр нь Ни¬дерланд-Германы багуудын єрсєлдєєн. Голландчууд хоёрхон жилийн ємнє Евро¬пын аварга болчихсон, Мила¬ны гурвал гэж тvvхэнд би¬чигддэг Ван Бастен, Гуллит, Рейкард хэмээх одуудтай, Роналд Куман нэртэй “их буутай” аймаар баг байсан бол Франц Беккенбауэрийн “хvvхдvvд ч” тэднээс айгаад байхааргvй Матеус, Фёллер, Клинсманн, Андреас Бреме гээд уншаад байвал шугам болгондоо залуу одуудтай шигшээ зогсч байлаа. ДАШТ-ий тvvхэнд голландчууд урд хєршдєє дандаа л “дарлуулж” байж, энэ удаа ч горимоо зєрчсєнгvй, 1:2-оор хожигдож билээ. Тоглолтын хоёрдугаар vед одоо цагийн “Барса”-гийн дасгалжуулагч Ф.Рейкард, Руди Фёллерын нvvр рvv цэрээ нулимж танхайран талбайгаас хамтдаа хєєгдсєн хар дурсамж бий.

Энэ vед Диего Марадона ба аргентинчууд сэмээрхэн шиг єрсєлдєгчдєє буулган авсаар. Урдаа Каниджа гэх ганц довтлогчтой, дунд нь бvхнийг чадагч Марадона гэдэг “бурхантай”, ард нь Гойкоэчеа хаалгач єєрт ойрт¬сон болгоныг зогсоож байс¬наас бус єєр гавьтай хvн байсангvй. Гэхдээ л Бразил, Югославын багуудыг ээлж дараалан євдєг сєхрvvлсээр хагас шигшээд шалгарсан. Мєн тvvнчлэн хагас шигшээд ХБНГУ (Чехсловакийг ялжWinking, Англи (КамеруныгWinking, Итали (ИрландыгWinking шалгарч vлдлээ. Италичуудын хувьд тэмцээ¬нийг анхлан Карневалле, Виалли гэх хос довтлогчтой эхэлсэн ч дунд vеэс Баджо-Скиллачийн нєєц довтлогч¬дын хослол илvv vр дvнтэй ажиллаж эцэстээ сvvлчийн хувилбар дээр тоглосоор мундиалыг єнгєрєєсєн. Скил¬лачигийн хувьд бvр зургаан гоолтойгоор ДАШТ-ий шилдэг мэргэн бууч болсон гээч. ДАШТ-ий ємнє ч, хойно ч олигтой амжилт vзvvлээгvй энэ довтлогчийн хувьд “Ита¬ли-90” од гийсэн хором бай¬сан гэлтэй.

Хагас финалд Италийн баг Аргентины шигшээтэй таарч хувь заяаны эрхээр Наеполи хотод тоглохоор болов. “На¬по¬ли” багийн тєв цэнгэлдэх хvрээлэн болох “Сан Паоло”-д цугларсан италичуудын хувьд улсынхаа шигшээд балиашиглах уу, нутгийнхаа багийн ахлагч амьд бурхан нь болсон Марадонагийн тєлєє хашгирах уу гэдэг хэцvvхэн сонголтын ємнє зогсч байв. Диего Марадона “Наполи”-д алба хааж энэ баг ид цэцэглэж байсан vе гэдгийг дурдахад илvvдэхгvй байх. Гайхалтай нь хагас шигшээгийн хоёр тоглолт хоёулаа хайнаар дуусч хувь заяагаа тоглолтын дараахь торгуулийн цохил¬тоор шийдсэн бєгєєд энэ азын лотерейд Аргентин, ХБНГУ хоёр арай дємєгхєн байсан юм байлгvй финалд шалгарч vлдлээ.

Финалын тоглолт vнэхээр уйтгартай нєхцєлд vргэлжилж нэмэлт цагт торгуулийн цо¬хил-тоос Андреэс Бремегийн хийсэн ганц гоолын ачаар германчууд ялалт байгуулан дэлхийн аварга хэмээх цолыг гурав дахь удаагаа хvртсэн юм. Ялсан багийн ахлах дас¬галжуулагч Франц Беккен¬бауэр, Марио Загалогийн адил тоглогчийнхоо хувьд мєн дасгалжуулагчийн хувиар дэлхийн аварга цолыг ээлж¬лэн хvртсэн хоёр дахь хvн болсон бєлгєє.



“Итали-1990”-ийн арван сонирхолтой баримт

w Анх удаа шигшээд vлдсэн хоёр, дєрвєн жи¬лийнхээ ємнєх амжилтыг давтсан явдал тохиол¬дов. Алтын тєлєєх энэ тоглолтод Аргентин, Германы багууд дахин таарсан нь энэ байлаа.

w Аргентин дэлхийн аваргын нээлтийн эхний тоглолтод хоёр дахь удаагаа тоглож, хоёр дахь удаагаа хожигдов.

w “Испани-82”-т аргентинчууд эхний тоглолтдоо Бельгийн багт хожигдож байсан бол “Итали-90”-ийн нээлтийн тоглолтод камерунчуудад мєн л 0:1-ээр ялагдсан.

w Энэ ДАШТ хамгийн бага гоолтой хэмээн тэмдэглэгджээ. Нэг тоглолтод дунджаар 2,21 гоол орсон гэдэг тооцоо гарчээ.

w Анх удаа финалын тоглолтод ганцхан гоолоор аваргаа тодруулсан явдал гарав.

w Хагас финалын хоёр тоглолтын хувь заяа торгуулийн цохилтоор шийдэгдсэн нь мєн л анхных гэдэг тодотголтой.

w Арабын Эмират улсын шигшээ багт багтаж байсан хєлбємбєгчдийн зургаа нь Мубарак гэдэг нэг овогтой байсан нь сэтгvvлчдийн толгойг эргvvлдэг нэгэн зовлон байв.

w 1/16-д шалгарсан Ирланд, Нидерланд багуудын vзvvлэлт яг адилхан байсан тул цаашид тоглох хуваарийг сугалаагаар шийдвэрлэж байсан гэнэ.

w Анх удаа ЗХУ-д дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бvх тоглолтуудыг шууд дамжуулсан нь монголчуудад ч бас “амьдаар нь” vзэх сайхан боломжийг олгосон.

w Африк тивийн баг (КамерунWinking анх удаа дунд шєвєгт хvрч чадсан нь одоо хvртэл эвдэгдээгvй байгаа рекорд билээ.

“Итали-1990”-ийн тоо баримт



-1990 оны зургадугаар сарын 8-наас долдугаар сарын 8 хvртэл vргэлжилсэн.

Оролцсон багийн тоо 24

Европоос 14

Ємнєд Америкаас 4

Хойд Америкаас 2

Ази тивээс 2

Африк тивээс 2

Нийт тоглолт 52

Нийт гоол 113

Торгуулийн цохилт 18

Зохиогдсон хотуудын тоо 12

Тоглолт зохиогдсон стадионы тоо 12

Хамгийн их vзэгчид 75000

Хамгийн бага vзэгчид 28000

Мэргэн бууч:

“Тото” Скилачи (ИталиWinking 6 гоол

Америк-1994

Мєнгє олж болох магад¬лалтай ямар нэгэн тэмцээн уралдааныг асар том шоу болгох авьяастай америкчууд анх удаа хєлбємбєгийн ДАШТ-ийг нутагтаа зохиох эрхийг олж авлаа.
Гайхалтай юм. Дэлхий тэр чигээрээ донтож буй энэ спортыг єдий хvртэл янкууд тоомсорлолгvй явсан нь. Америк хєлбємбєг, сагс, хоккей, бейсбол гээд єєрсдийнх нь спорт тоглоом хангалттай байдаг тул тэгсэн ч байж магад.

Тэгээд ч европ гаралтай хєлбємбєгийг Соок¬кэр гэж нэрийдэн нутагтаа нэг их тахин шvтдэггvй нь нє¬лєєлсєн ч байх. Ямар ч бай¬сан FIFA-ийн тvшмэлvvд ДАШТ-ээ Америкт зохиох шийдвэр гаргахдаа хоёр том зорилго агуулж байв. Нэгдv¬гээрт, санхvvгийн асар том уурхай болсон энэ улсад хєлбємбєгийн нэр хvндийг єсгєх, ингэснээр ирээдvйд тvрийвчээ зузаатгах. Хоёрду¬гаарт, зохион байгуулалт гэдэг шvдний євчнєєс айлгvй ээл¬жит мундиалыг єнгєрєєх. Сvvлчийнх нь зорилго тєв¬лєсєн ёсоор болж “Америк-94” урдах тэмцээнийгээ бод¬вол vзэгчид нь пиг пvvрсэн, тоглогч нь цоглог наадсан, нээлттэй хєлбємбєгийн гэ¬гээлэг vе байлаа.

Бvсийн урьдчилсан шал¬га¬руулах тэмцээнд 147 улс мэдvvлгээ єгч оролцсон нь бас л нэг дээд амжилт. Энэ дунд олон жилийн туршид арьс єнгєєр ялгаварлах vз¬лээс болж FIFA-д ад vзэгдээд байсан ЄАБНУ анх удаа багт¬лаа. Эдгээрээс шилдэг 24 баг шалгарахад зарим нэг лиде¬рvvд багтаагvй. Тухайлбал, 1992 онд огцом цойлж Евро¬пын аварга болсон Данийн шигшээ, Португал, Англи, Францын шигшээ багууд дєр¬вєн жил хєлбємбєгийн их наадмыг хvлээхээр боллоо.
Францын баг сvvлчийн тоглолтдоо хайнцахад хан¬галт¬тай Америк зорчих эрхээ олчихоор байсан бєгєєд ха¬рамсалтай нь сvvлчийн хо¬ромд тэр тусмаа бvр нутагтаа болгарчуудад хожигдсон га¬шуун vнэн бий. Эрик Кантона хэмээх франц эр Манчестер Юнайтед багийн бvрэлдэ¬хvvнд багтан Европыг байл¬дан дагуулж байсан ид vе шvv дээ. Ийм vедээ улсынхаа шигшээн хамт дэлхийн авар¬гын тэм¬цээнд хараар ч, ца¬гаанаар ч мєрєє vлдээж ча¬даагvй vлд¬сэн нь vнэхээр халагламаар. Эдгээр улсуу¬даас гадна Бал¬каны хойгт асч байсан дайны улмаас Югос¬лавыг тэмцээнд оруулсангvй. Энэ удаагийн ДАШТ-д багуу¬дын хожих эр¬мэлзлийг ихэс¬гэхийн тулд хожсон багт гур-ван оноо, тэнцсэн багт нэг оноо єгдєг шинэ горимыг нэвтрvvлсэн.

Шигшээ тэмцээнд шал¬гарсан 24 багийг дор жаг¬саавал:

Герман (дэлхийн аваргаWinking, АНУ (зохион байгуулагч оронWinking, Колумб, Румын, Швей¬царь, Бразил, Швед, Камерун, Испани, Ємнєд Солонгос, Боливи, Нигери, Болгар, Ар¬гентин, Грек, Мексик, Ирланд, Итали, Норвег, Нидерланд, Саудын Араб, Бельги, ОХУ, Марокко.

Дvрмийн хувьд урьдах ДАШТ-тэй адилхан байж хэсгvvдийн шилдэг хоёр шууд шалгарах, дээр нь vзvvлэлт сайтай дєрвєн баг нэмэгдэх болзолтой. Хэсгийн тоглол¬тууд элдэв дуулиан багатай, чадалтай нь чадалгvйгээ буул¬гаж авах байдлаар ерєн¬хийдєє єрнєсєн бєгєєд го¬цолж яривал ганц Колумб л бусдыг гайхуулав.

Бvсийн урьдчилсан тог¬лолтод Латин Америктай тол¬гой цохиж сайн тоглосон Ко¬лумбын багийг ДАШТ-д дээ¬гvvр давхих болов уу гэж байтал санаснаар болсонгvй. Сул багуудад ээлж дараалан хожигдож дээр нь Америкийн багтай тоглох vеэр хамгаа¬лагч Андреас Эскобар єєрийн¬¬хєє хаалганд автогоол хийчихлээ. Энэ хаалгачийг гэртээ харих vед нь дээрэм¬чид дээрх автогоолоос нь болж буудан амийг нь хо¬роосон балмад vйл явдал гарч байсан нь ДАШТ-ий нэгэн хар хуудас болон vлдсэн.

“В” хэсэгт аргентинчууд бужигнуулж байв. Аргентин¬чууд ч гэж дээ, гол нь Мара¬дона. Хєлбємбєгийн “дэггvй хvvхэд” 1990-ээд оны эхээр хар тамхины хэргээр Ита¬лийн хєлбємбєгєєс хєєгдєж нэг хэсэгтээ алга болж бай¬гаад гарч ирсэн нь энэ. Бага зэрэг бvдvvрч хєдєлгєєн удаа-ширсан ч ур чадвар нь хэвээрээ Диего Марадона багийнхаа жинхэнэ лидер нь байж, хэрэгтэй vед нь хэн нэгний хєлд нь таарсан пасыг илгээн ид шидийг vзvvлсээр. Тэд Грекийг 4:0, Нигерийг 2:1-ээр хожиж... Энэ тоглолтын дараа Марадонагаас авсан шинжилгээ тvvнийг кокаин хэрэглэсэн гэдгийг тогтоож мундиалаас хєєчихдєг юм байна. Лидерээ алдсан арген¬тинчууд хий нь гарсан гvзээ мэт шалчийн Болгарт 0:2-оор хожигдон 1/16 шигшээд Ру¬мыны багийн ємнє євдєг сєхєрснєєр энэ удаагийнхаа аяллаа дуусгасан.

Харин Бразилчуудын тог¬лолт шал єєр урсгалаар мя¬ралзаж байв. Карлос Алберто Паррейрагийн баг Европ, Латин Америкийн тоглолтын арга барилын шилдэг чана¬руудыг нэгтгэн тоглож байсан. Пелегийн залуу vеийнхэн болох Ромарио, Бебето нар довтлохын хажуугаар хам¬гаа¬лалтын хар ажилд ч хєл нийлvvлэн гvйж байх жишээ¬тэй. Хэсгийн тоглолтууд дуусч плей-офф эхлэхэд тэмцээн шинэ уур амьсгалд єєр дvрмээр “амьсгалж” эхэл¬нэ. Германы баг 1/16 шигшээд Бельгийн багийг 3:2-оор буулган авсан бол испа¬ничууд Швейцарийг, Швед Саудын Арабыг, Румын Ар¬ген-тиныг, Нидерланд Ирлан¬дыг, Бразил АНУ-г, Итали Нигерийг, Болгар Мексикийг тус тус ялж, дараагийн ша¬танд шалгарав. Дунд шєвгийн тоглолтууд улам л ширvvн боллоо. Од нь гийсэн Роберто Баджо Италийн багийг араа¬саа дагуулан Испаничуудыг буулган авч хагас шигшээд шалгарсан бол “тvмэн жил” шагналын тавцангаас бууж vзээгvй Германчууд Болга¬рын шигшээд ялагдаж 1970 оноос хойш (1978 оныг эс тооцволWinking анх удаа медальгvй vлдлээ. Энэ тоглолтод Бун-деслигт алба хаадаг Иордан Лечков хэмээх Зидантай тєстэй болгар залуу толгой¬гоороо уран гоё мєргєн хож¬лын гоол хийснээр герман¬чуудыг “авсалж” байсан.

Хагас финалд Болгар-Итали, Бразил-Швед гэсэн хосууд vлдэв. Эхний тоглол¬тод Баджогийн хийсэн хоёр гоол хангалттай байсан бол хоёр дахь тоглолтод Ромарио хожлын цорын ганц гоолыг Шведийн хаалганд оруулж Бразилын шигшээг финалд шалгарууллаа.

Лос Анжелес хотын “Роуз Боул” цэнгэлдэх хvрээлэн шийдвэрлэх тоглолтыг тэсэн ядан хvлээж байв. Тухайн vеийнхээ хоёр тивийн шилдэг багууд нь болох Итали, Бра¬зилын хєлбємбєгчид уулыг дов болтол vзэлцсээр vндсэн цагт ч, нэмэлт цагт ч гоол оруулж чадсангvй. Дараа нь торгуулийн цохилтууд vргэл¬жилж Бразилын хаалгач Таф¬фарел, Италийн хамгаалагч Барези, довтлогч Баджо на¬рын цохилтыг хааснаар тог¬лолтын баатраар тодорч ул¬маар улсынхаа шигшээг дє¬рєв дэх удаагаа “Алтан даги¬на” цомыг хvртэх замыг нээж єгсєн юм. Роберто Баджо Италийн багийг бvхий л тэм¬цээний туршид нуруундаа vvрэн чухал гоолуудыг хийж явсан мєртлєє хамгийн ха¬риуцлагатай мєчид торгуу¬лийн цохилтоо “угаасан нь” vнэхээр гаслантай. Тvvний хэлснээр бvтэн жилийн тур¬шид энэ агшин нь мэлмий¬нээс vл салан сэтгэлийн ша¬на¬лал болдог байсан хэмээн хожим дурссан.

Нарлаг Калифорнид хаал¬таа хийсэн энэ удаагийн мундиалын гол vр дvн нь хамгаалах чиглэлийн хєл¬бєм¬бєг удаан насгvй (“Итали-90”-д зонхилсонWinking эцэстээ vзэгчид зєвхєн довтолсон, єрсєлдсєн, гэгээлэг хєлбєм¬бєгийн тєлєє байх болно гэдгийг баталсан юм.

“Америк-1994”-ийн тоо баримт

-1994 оны зургадугаар сарын 17-наас долдугаар сарын 17 хvртэл vргэлжилсэн.
Оролцсон багийн тоо 24
Европоос 13
Ємнєд Америкаас 4
Хойд Америкаас 2
Ази тивээс 2
Африк тивээс 3
Нийт тоглолт 52
Нийт гоол 141
Торгуулийн цохилт 15
Зохиогдсон хотуудын тоо 10
Тоглолт зохиогдсон стадионы тоо 10
Хамгийн их vзэгчид 94000
Хамгийн бага vзэгчид 44000
Шилдэг довтлогч: Саленко (ОХУWinking, Стоичков (БолгарWinking тус бvр 6 гоол

“Америк-1994”-ийн арван сонирхолтой баримт

-Анх удаа дэлхийн аварга хэмээх цолны хувь заяаг торгуулийн цохилтоор шийдвэрлэсэн. Энэ цохилтуудын дараа Бразилын баг ялагчаар тодорч дэлхийн аварга хэмээх цолыг дєрвєнтєє хvртсэн цорын ганц улс боллоо.

-Нэг тоглолтод нэг л хєлбємбєгч таван гоол хийсэн тохиолдол гарав. ОХУ-Камеруны тоглолтын vед Оросын довтлогч Олег Саленко дээрх амжилтыг vзvvлж байжээ.

-Мєн энэ тоглолтын vеэр камерунчууд нэг гоол хийсэн бєгєєд vvнийг нь Роже Милла оруулж байжээ. Энэ vед уг хєлбємбєгч 42 нас 39 хоногтой байсан нь ДАШТ-д гоол хийсэн хамгийн хєгшин хєлбємбєгч гэдэг алдрыг эзэндээ хvртээжээ.

-Аргентины Клаудио Каниджагийн Нигерийн хаалганд хийсэн гоол ДАШТ-ий 1500 дахь гоол юм.

-Анх удаа хаалгач талбайгаас хєєгдсєн. Италийн хаалгач Жанлука Пальюка Норвегийн багтай тоглох vед улаан хуудас авсан тул талбайгаас хєєгдєж байлаа.

-Плей-оффын тоглолтын vеэр Швед, Румыны багуудын оноо тэнцэж торгуулийн цохилт гvйцэтгэх болсон. Эдгээр багууд нийт 12 удаа торгуулийн цохилт гvйцэтгэсэн нь шинэ рекорд.

-ДАШТ-ий явцыг нийт гурван сая 587 мянга 538 хvн “амьдаар” vзсэн. Єєрєєр хэлбэл, тоглолт болгонд дунджаар 68 мянга 991 хvн цэнгэлдэх хvрээлэнд сууж байсан гэсэн vг.

-Анх удаа хар тамхи хэрэглэсэн хэргээр хєлбємбєгч хєєгдлєє. Тэр нь хєлбємбєгийн хан хvv гэгдэх Марадона байсан нь харамсалтай.

-ДАШТ-д 147 улс мэдvvлгээ єгч 133 улс нь оролцсон. Литва, Латви, Эстони, Хорват зэрэг улсууд анх удаагаа оролцсон.

-Болгарын баг Грекийн багийг хожсон. Энэ нь нэг их гайхалтай зvйл биш, гэхдээ 1962 оноос хойш 17 тоглолтод зєвхєн хожигдож байсан багийн хувьд “муу” рекордоо зогсоосон сайн чанар гэхээс єєр юу гэх вэ.
start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
otgonbayr (зочин)

Goy yma aimar goy goy unshmar tvvhvvd bna shv

o (зочин)

Dfgf

onorbat (зочин)

BI HOLBOMBOGT HAIRTAI

Marttsetseg (зочин)

Uneher gaihaltai yma bishirmeer hol bombog mandtugai

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)