www.koala.mn : mongoliin shlideg oguulleg

mongoliin shlideg oguulleg

Монголын шилдэг єгvvллэг
ЖАРГАЛЫН ДУУЛАЛ ЖАРАН БОТЬ

Жаран жилийг нэг эрин гэж монголчууд тоолдог байлаа. Тийм заншил тогтсоноос хойш арван зургаан жаран єнгєрсєн юм. Тэр хооронд арван зургаан vе улиран одоход манай ард тvмэн аз жаргал гэгчийг vзсэнгvй, харин тvvнийг зєвхєн мєрєєдсєєр, тvvний тєлєє тэмцсээр л байлаа.

Гэтэл арван зургадугаар жарны євлийн улирал хавраар солигдох 1921
оны єлзийт сайхан цагт Монголын ард тvмний олон зуун жилийн
шаргуу тэмцлийн vр дvн оргилдоо хvрч эрх чєлєєний наран гийсэн
билээ. Тийнхvv манай эх орон эрх чєлєє, аз жаргалт тvvхийнхээ шинэ
тооллыг эхэлснээс хойш анхдугаар жаран жилийнхээ ойтой золгож
байна.
Ардын хувьсгалын анхдугаар жаран.

Тvvхэн тэмдэглэлтэй энэ ойд монголын ард тvмэн амжилт ололтынхоо
дээжийг єргєн барьж жаран жилийн жаргал эдэлснээ бахдан дуулж,
хувьсгалт тєрийн их найрын дэвжээнд ерєєл бvхнийхээ цэцнийг, дуу
бvхнийхээ уянгалгийг єргєн цууриатуулж байна. Хувьсгалынхаа сvр
хvч, уриа дуудлага, дvр зураг, эрчим чадал, ирээдvй хэтийг шvлэг
зохиолдоо мєнхжvvлж ирсэн монголын зохиолчид Ардын
хувьсгалынхаа 60 жилийн баярт зохиол бvтээлийнхээ дээжийг нэр
тєртэй єргєн барьж байна. Ардын хувьсгалын анхдугаар жаран жилд
бvтээсэн шилдэг сайн бvхнээ «Жаргалын дуулал жаран боть» гэж vзэх
юм бол жар дахь дэвтэр нь уншигч таны мутарт дэлгэгдэж байна гэж
vзээд мэргэн оюундаа болгоон соёрхохыг хvсэн уламжлахын ялдамд

єгvvлэх нь:

Октябрийн социалист их хувьсгалын тєрсєн дvv нь болж Ази их тивийн
зулай дээр мандсан монгол ардын хувьсгал манай єргєн тал нутагт
бадран цэцэглэхдээ «хуучин байдлыг цємйг халж гагцхvv нарыг хэвээр
vлдээлээ». Эртний тал нутагт зvс царайгаа шинэчлэн єєрчилж, таних
аргагvй болтлоо цэцэглэн хєгжєєд цєл байсан газар тариалангийн
талбай алаглаж, эзгvй байсан хєндийд хаш цагаан орд харш сvндэрлэж,
усан дээгvvр гvvр, уулан дундуур зам зурайж, огторгуйд онгоц нисч,
талд трактор хvжигнэж, чулууг зэс болгон хайлж, шороог алт болгон
тунгааж байгааг жаран жилийн тэртээх хvнд эргэн харуулбал тэрний
амнаас “Туульсад иймэрхvv юм гардагсан” гэсэн vг сонсох нь лавтай.
Тиймээ! Туульсад, монгол ардын баатарлаг туульсад иймэрхvv

мєрєєдєл гардаг байлаа. Гэвч бид єнєєдєр хувьсгалт монголын шинэ
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)