
Akashi-Kaikyo, Kobe-Naruto, Japan
Нээлтээ хийсэн: 1998
Хэмжээ: 1,991 meters (6,529 feet)
Япон Kobe-Naruto-д байрлах Akashi-Kaikyo гүүр нь 1,991м урт Kobe-г Iwaya-тай холбосон хурдны зам бүхий гүүр юмаа.

Great Belt, Korsor, Denmark
Нээлтээ хийсэн: 1998
Хэмжээ: 1,624 meters (5,328 feet)
Great Belt гүүр нь Zealand болон Funen-ий газар нутгийг холбосон хуучин гүүрийн сэргээн засварлаж 1998 онд шинээр ашиглалтанд өгсөн байна. Энэхүү бүтээн байгуулалт нь Дани улсын түүхэнд хамгийн томд тооцогддог аж.

Runyang South, China
Нээлтээ хийсэн: 2005
Хэмжээ: 1,490 meters (4,888 feet)
Yangtze гол дээгүүр хөндлөн татсан Runyang гүүр нь авто замын нилээд том байгууламж юм. Таван жилийн турш баригдсан байна.

Humber Bridge, Kingston-Upon-Hull, U.K.
Нээлтээ хийсэн: 1981
Хэмжээ: 1,410 meters (4,626 feet)
Humber гүүрийг Ouse гол дээр босгожээ. Дэлхийн хамгийн том гүүрүүдийн жагсаалтанд 17 жилийн турш орж байгаа.

Jiangyin, Jiangyin, China
Нээлтээ хийсэн: 1999
Хэмжээ: 1,385 meters (4,543 feet)
Jiangyin гүүр нь Хятадын хувьсгалын 50 жилийн ойд зориулан 1997 оноос 1999 оны хооронд бүтээн бий болгожээ. 1999-2005 он хүртэл орон нутгийн хамгийн том гүүр байлаа.

Tsing Ma, Hong Kong, China
Нээлтээ хийсэн: 1997
Хэмжээ: 1,377 meters (4,518 feet)
Хонк-Гонкын Tsing Ma гүүр нь 1997 онд байгуулагдсан бөгөөд нийт 1,377м урттай юм байна. Тус гүүр нь нийтдээ 5 эгнээтэй бөгөөд хоёрыг нь хурдны замд ашигладаг юм байна. Бүх төрлийн автомашин явахыг зөвшөөрсөн байдаг.

Verrazano-Narrows, New York City, U.S.
Нээлтээ хийсэн: 1964
Хэмжээ: 1,298 meters (4,260 feet)
Сүрлэг Verrazano-Narrows гүүр нь Нью-Йорк-н онгоцны буудал, Brooklyn-г холбодог. Энэхүү гүүр нь Нью-Йорк-с Нью-Жерси болоод Ийст Коаст орох гол зам болж чадсан юм аа. Энэхүү гүүр нь Humber-н гүүр ашиглалтанд ортол буюу 1981 он хүртэл дэлхий томоохон гүүрүүдийг тэргүүлж байлаа. Одооч байраа тавиагүй л байна.

Golden Gate, San Francisco, U.S.
Нээлтээ хийсэн: 1937
Хэмжээ: 1,280 meters (4,200 feet)
Golden Gate гүүр нь арван хэдэн жилийн өмнөөс дэлхийн топ 10 гүүрэнд зүй ёсоор орж ирсэн. Сан-Франциско болон Оакланд-г холбосон гол хаалга болж чадсан байна.

Hцgakustenbron, Kramfors, Sweden
Нээлтээ хийсэн: 1997
Хэмжээ: 1,210 meters (3,970 feet)
Hцgakustenbron (“тэнгисийн өндөр эрэг-гүүр” утгатай) гүүр нь Angermanalven гол дээр баригдсан ажээ. Golden Gate гүүрний загвараар баригдсан байдаг.

Mackinac, Mackinaw City, Mich., U.S.
Нээлтээ хийсэн: 1957
Хэмжээ: 1,158 meters (3,800 feet)
Макинакын гүүр нь буюу Том Мак нь Макинакын сувгийг Мичиганы Хоолойтой (дээд болон доод) холбодог нилээн урт гүүр юм. энэ гүүр нь Рас Бэлтийн барааг тээвэрлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг.

Сэтгэгдэлгүй байна