Их бvтээн босголтын ер бусын идэвхитэй
аянг эхлvvлээд удаагvй байгаа ч архитектурын хамгийн гайхалтай
бvтээлvvдийн цуглуулга, Дэлхийн vлгэр жишээ хотуудын нэг тєдийгvй бараг
л бодит амьдралын дундах vлгэрийн орон болж чадсан Арабын Нэгдсэн
Эмиратын Абу Даби хотруу гаднаас ордог хэсэгт саяхан баригдаж дууссан
"Capital Gate" нь налуу байдлаараа Пизаны цамхагийг ардаа орхиж,
“Дэлхийн хамгийн налуу барилга” гэсэн тодотголоор Гиннесийн амжилтын
номонд бvртгэгджээ. Тєрєл бvрийн зориулалтаар ашиглахад тохиромжтой уг
тэнгэр баганатсан барилга нь Abu Dhabi National Exhibitions Company –
ийн ємч бєгєєд тєслийг нь RMJ хэрэгжvvлжээ. Capital Gate- гэх уг
барилгын нэрийг орчуулбал “Нийслэлийн хаалга” гэсэн утгатай vг болохыг
та мэдэж байгаа байх. Энэ нэрийг уг цамхагийн хотын “vvдэн” дээр
баригдсанаас нь болж єгчээ. Єєрєєр хэлбэл байрлалаас нь болж Capital
Gate хэмээсэн юм байна. Ингээд Дэлхийн хамгийн сvvлийн vеийн шилдэг
тєдийгvй хєрстийн гадарга дээрх хамгийн налуу барилгын талаарх
дэлгэрэнгvй фото мэдээлэлтэй танилцана уу.

Capital Gate Abu Dhab барилгын налуугийн хэмжээ нь Италийн алдарт
“Пизаны цамхагийнхаас” 4,5 дахин илvv ажээ. Пизаны цамхаг нь хойд
зvгрvv 4 градусаар налсан байдаг бол Аби Даби дахь уг 35 давхар байшин
нь мєн зvгрvv 18 градусаар хазайсан бvтэцтэй юм байна.
Capital Gate Abu Dhabi-д “Hyatt”- хэмээх таван одтой зочид буудал
ажиллах бєгєєд, цаана нь премиум зэрэглэлийн албан газрын зориулалтаар
ашиглах боломжтой 20 мянган метр квадрат талбай илvv vлдэх юм байна.

Одоо харин Арабын Нэгдсэн Эмиратын
Абу Даби-д баригдаж байгаа Capital Gate цамхагийн гvйцэтгэлийн явцтай
танилцана. Энэхvv Дэлхийн хамгийн налуу барилга ашиглалтанд ороход,
дотор болон гадаад дvр зургийг нь дэлгэрэнгvй хуваалцах боломжоор таныг
дутаахгvй гэдэгтээ итгэлтэй байна.

Мєн орчин vеийн Абу Даби-гийн хамгийн сvvлийн vеийн архитектурын сонирхолтой бvтээлvvдтэй таныг танилцуулъя.

Абу Даби-гийн тэнгэр баганатсан барилгууд.

«Абу Даби-Этихад-Формула-1» - авто – дром.

Saadiyat Island буюу “Аз жаргалын арал” хэмээх бvтээн босголтын
тєсєл. Энэ нь Абу Дабигаас холгvй орших Персийн булан дахь хиймэл арал
юм.
27 км квадрат талбайтай уг хиймэл арал нь дэлхий дахиныг хамарсан соёлын тєв болох ёстой хэмээн эзэмшигчид нь бодож байгаа аж.
Харин одоо та Saadiyat арал дээр баригдах гайхалтай байшингуудын
нэгнийх нь урьдчилсан дvр зургийг харж байна. Захи Хадид (Zaha
Hadid)-ын дэвшvvлсэн саналын дагуу баригдах энэ байшинд Performing Arts
Center байрлах ажээ.


Абу Даби дахь 264 єрєєтэй Sky Bridge Hotel-ын барилга. Эйтан
Кауфман (Eytan Kaufman)-ы дэвшvvлсэн тєслєєр баригдах уг ер бусын
архитектурын бvтээлийн vйл ажиллагаа нь санхvvгийн бэрхшээлээс болоод
тvр зогсоод байгаа юм.

15 сэтгэгдэл:
goy
hehe estoi goy ym bna oor nice ym hiigeereu
estoi gie ym aa
54
estoi goe ym aa
manai ulcad iim hugjil hezee irehym bol buteehiin tuluu
dajgui nm taalagdlaa
goy ym bnaaaaaaaaaaaaaaaaaaaaaa
goy ym a
ystoi goy ym bna
goy goy goy goy goy
mongold iim ym barigdval goy oo
go.yuma
mongold daan ch barigdahgui l baihaldaaa tiimu heden jiliin daraa l yu ym gehees
bid byteene
bid byteene