www.koala.mn : ta tedniig her medeh ve??(sonjoo shu)

ta tedniig her medeh ve??(sonjoo shu)

~~~~~~~~~~Та тэднийг хэр мэдэх вэ?~~~~~~~~~~~~

Бүсгүй хүн болгон эрчүүдийн талаар өөр өөрийн гэсэн онцгой бодолтой. Харан энэ сонжоо бүсгүй таныг үнэхээр бодит төсөөлөлтэп байна уу, эсвэл төөрөгдөж явна уу гэдгийг хэлээд өгнө. Өдөр тутам харьцаж, заримдаа хайр сэтгэл, ажил хэрэг гээд эмэгтэй хүний амьдралын хамаг сайхан бүхэн түүнээс хамаарах гээд байдаг тэр хүмүүсийн тухай ихийг мэдэх нь цаашдаа амжилтанд хүрэхийн баталгаа болно. Та сонжооны асуултанд «тийм», эсвэл «үгүй» гэсэн хариу өгөөд, тэмдэглэж аваарай.

1. Эрчүүд бусдын тусламжийг дуртайяа авдаг.

2.Эмэгтэйчүүд эрчүүдээс илүүтэйгээр орчин тойрноо өөрчлөх гэж зүтгэх хандлагатай.

3. Эрчүүд эмэгтэй хүний сэтгэл хувирахыг бие махбодийн мэхлэлтээс илүү хүндээр тусгаж авдаг.

4. Эмэгтэй xүн эрчүүдээс илүүтэй амжилтаараа сагсуурдаг.

5. Эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол хувь хүний хувьд илүү хараат бус байх шаардлагатай.

6. Эрчүүд бусдын бодлоос их хамаардаг.

7. Эмэгтэйчууд бусдад зааж зөвлөхдөө эрчүүдээс хавьгүй илүү таашаал авдаг.

8. Эмэгтэйчууд өөрсдийгөө илүү буруутгадаг.

9. Эрчүүд хэрэгтэй үед ойлгож дэмжиж чаддаг.

10. Эрчүүд хайр сэтгэлийнхээ талаар эмэгтэйчүүдээс дутуугуй дуртайяа ярьдаг.

11. Эрчүүд яг эмэгтэйчүүдийн адил хов ярих дуртай.

12. Эрчүүд эмэгтэйчүүд ялгаагүй гэр бүлтэй болохыг хүсдэг.

13. Эмэгтэйчүүд анхаарлын төвд байх дургүй болохоор олон хүний өмнө гарахаас зайлсхийдэг.

14. Эмэгтэйчүүд эрчүүдийн адил эрх мэдэл, мөнгөний төлөө санаа зовдог

15. Эрчүүд хүнийг тэвчээртэй сонсож чаддаггүй.

16. Маргаанд ялж гарах нь эрчүүд, эмэгтэйчүүдийн хувьд адилхан чухал.

17. Эрчүүд гадаад байдалдаа эмэгтэйчүүдийн адил санаа зовдог.

18. Эмэгтэйчүүдийн үг ярианы далд утгыг эрчүүд хялбар ойлгодог.

19. Эрчүүд хэнэггүй, тоомжиргүй, харин эмэгтэй xүн халамжтай, өр зөөлөн байх тусам дур булаам.

20. Эрчуудийн хувьд ажил нь хайр сэтгэл, романтик харьцаанаас илүү чухал.

Тайлал Та хэрэв 1, 2, 5 , 8, 13, 15, 19, 20 гэсэн асуултанд «тийм» гэсэн хариу өгсэн бол өөртөө 1 оноо өг. Харин 3, 4, 6, 7, 9, 10, 11-, 12, 14, 16, 17, 18 гэсэн асуултуудад «үгүй» гэсэн хариу өгсөн бол 1 оноо өгөөрэй. Харин дээр заасны эсрэг хариулт өгсөн бол оноо тавихгүй гэсэн үг. Одоо нийт оноогоо бодоод тайллыг анхааралтай унш. Хэрэв та авч болох 20 онооноос 20 оноо авсан бол эрчүүдийн талаар тун сайн мэдлэгтэй бүсгүй байна. Бүр дэндүү ихийг мэддэг юм байна гэсэн ч болно. Зарим хүнд энэ нь их сэжигтэй санагдаж магадгүй. Гэхдээ ингэлээ гээд таныг худлаа хариу өглөө гэж байгаа юм биш. Зүгээр л эрчүүдийн сэтгэл санааг үнэхээр үлгэр жишээ мэддэг xүн байна гэх гэсэн хэрэг. Ямартаа ч гэсэн зоригтойгоор бусадтай туршлагаа хуваалцаж болно. Хэрэв та 10-19 оноо авсан бол ухаалаг бүсгүй гэдэг чинь илэрхий байвч эрчүүдийн талаар мэдвэл зохистой болгоныг тэр бүp мэддэггүй бололтой. Yүнийг чинь харин зарим эрчүүд овжноор ашиглаж магадгүй гэдгийг анхаар. Бяцхан мэхлэлт, хоосон амлалт, илэрхий худал зүйлээр өөрийгөө зөвтгөх зэрэг ялихгүй зүйлд та шууд итгэлээ гэхэд гайхах зүйлгүй. Гэхдээ эрчүүд танд онц хор xүpгэж чaдахгүй бололтой. Учир нь та ухаалаг бүсгүй шүү дээ. Хэрэв та 10-аас бага оноо авсан бол эрчүүдийн талаарх мэдлэг чинь тун ялихгүй бололтой. Эрчүүдтэй харьцахдаа бусдын зөвлөгөөг үл тоон, дан ганц өөрийнхөө алдаан дээр суралцдаг гэхэд хол зөрөхгүй байх. Энэ талаар сайн бодож байхгүй бол өөрийгөө хангалттай туршлагатай боллоо гэж боддог болсон тэр үeд хэрэг болохоо нэгэнт өнгөрсөн байж ч магадгүй гэдгийг анхаараарай. Гэхдээ мэдээж хэрэг энэ бүхнээ залруулах хугацаа байна. Yүний тулд эрэгтэй xүн «тийм», эсвэл «үгүй» гэж хэлэхээсээ өмнө энэ сонжоогоор 20 оноо авсан эмэгтэйтэй зөвлөлдөх хэрэгтэй.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
lhagii (зочин)

vnen v

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)