www.koala.mn : zurag oldodgui ee sorry all

zurag oldodgui ee sorry all

Одон орон судлаачид нэгэн шинэ гариг илрүүлжээ. Энэ тэдний сэтгэлийг тун их хөдөлгөөд байгаа бөгөөд дэлхий дээр хүн оршиж болох гариг илэрсэн байж болох тухайд таамаг дэвшүүлж байна. Одоогийн байдлаар уг гаригийг нээж, судлах ажилд 12 орны 32 институтууд оролцож байгаа юм байна.

Энэ гаригийг таван удаа илрүүлсэн бөгөөд хэмжээгээрээ эх дэлхийтэй ойролцоо, сүүн замын өвөр талд биднээс ердөө 22 мянган гэрлийн жилд байрлаж байгаа гэнэ. Гаригийг илрүүлхэд оддыг хянаж байдаг микроленсинг хэмээх техникийн төхөөрөмж хэрэглэжээ. Энэ төхөөрөмжөөр уг гаригийг Дэлхий, Марс, Сугар зэрэг гаригтай ижил масстай болохыг тодорхойлсон. Хэдийгээр эрдэмтэд тэр гариг дээр амьдрал байхгүй хэмээн итгэж байгаа ч хүн төрөлхтөн эх дэлхий шиг өөр нэг гаригийг эрж олоход тун дөхөөд байна хэмээн мэдэгдэж байгаа.

Зарим эрдэмтэд энэ гаригийг олсондоо тун их бахархаж байгаа гэнэ. Энэ талаар эрдэмтэн, доктор John Greenhill "Энэ маш чухал зүйл болж байна. Бид анх удаагаа өөрийн нарны аймгийн системд дэлхийтэй ижил төсөөтэй гаригийг оллоо. Энэ гариг хадархаг бас сэрүүхэн бололтой." хэмээжээ.

Мөн эрдэмтэд огторгуйд хэдэн зуун сая, магадгүй хэдэн зуун тэр бум одод байгаа учраас тэнд өөр хэдэн дэлхийтэй төстэй гариг байгаа эсэхийг хэлж мэдэхгүй хэмээн мэдэгдэж байна. Тэдний хэлж буйгаар шинэ олдсон гариг бидэнд дэлхийтэй ижил, хүн амьдарч болохуйц гариг хаа нэгтээ байгаа байх гэх бага ч гэсэн найдварыг олгож байна.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)