www.koala.mn : IQ gej yu we??

IQ gej yu we??

IQ гэж юу вэ? IQ гэдэг vгийг сонсоогvй хvн гэж vгvй байх. Тэгвэл харин IQ гэж яг юу юм бэ? та мэдэх vv. Товчхондоо энэ IQ гэгчийг нэг єгvvлбэрээр тайлбарлавал "Таны оюун ухаан, сэтгэн бодох чадварыг vнэлсэн оноо" гэж ойлгож болох юм. Харин та дэлгэрэнгvй хэсэгээс IQ-г хэзээнээс хэмжих болсон, хэрхэн хэмжидэг, амьдралд нийцэж байна уу? гэх мэт асуултын хариуг авахнээ.

Оюун ухааныг хэмжих болсон тvvх 1869 оноос эхэлдэг. Френсис Гальтон, єєрийн vеэл ах Чарльз Дарвины хийсэн ажлын vр дvнг хараад тєрсєн сэтгэгдлээрээ "Авьяасыг євєлж авах нь" (Hereditary Genius) гэсэн бvтээл хэвлvvлжээ. Хvмvvсийн хувийн онцлогийг тайлбарлахыг оролдохдоо тэрээр сэтгэл судлал ба антропологид удамшлын тухай ойлголтыг анх оруулжээ. Гальтон нэртэй хvмvvсийн намтрыг судалж vзэхдээ, тэдний садан тєрлийн холбоо хир ойр болохыг олж тогтоохыг оролджээ. Эдгээр судалгаанаас тэр, оюун ухааны єндєр чадвар нь олон талаараа удамшлын хvчин зvйлээс ихээхэн шалтгаалдаг, гэхдээ тухайн хvн тvvнийгээ илрvvлж, дэлгэж чадах эсэхэд єєр олон нєхцєл нєлєєлдєг гэсэн дvгнэлт хийсэн байна. Хvний тєрєл бvрийн (бие бялдрын болон сэтгэл зvйн) шинж чанарууд хоорондоо холбоотой гэж vзсэний vндсэн дээр, тэдгээрийг тодорхойлох статистик аргачлал зохиожээ.

Vvний тулд тэрээр анх удаа оюун ухааныг 120 vзvvлэлтээр хэмжих тест ашигласан байна. Тvvний бодож байгаагаар, энэ бvгд нийлээд хvний оюун ухааныг бvрэлдvvлдэг ажээ. Гальтоны энэ санаа евгеник vзлээсээ болж хожим халагдсан юм. Тэр єєрийн тестээр хvмvvсийн оюун ухааны тvвшнийг тогтоогоод, зєвхєн ухаантай хvмvvст хоорондоо гэрлэхийг зєвшєєрч, ухаан муутай, тэнэг хvмvvст гэрлэхийг хориглох санаа дэвшvvлж байсан юм. Оюун ухааныг хэмжих тестийг улс тєрийн ба ёс суртахууны vvднээс шvvмжлэх шvvмжлэлvvд ийм тєрлийн тестvvд анх vvссэн тэр vеэс, бараг хамт бий болж єдийг хvртэл зэрэгцэн оршсоор байгаа.

Оюун ухааныг тоон vзvvлэлтээр тодорхойлох туршлага 1904 онд дахин сэргэсэн юм. Гэхдээ энэ удаад оюунлаг тєгс vндэстэн бий болгох хийсвэр санаан дээр бус, сурлагадаа хоцорч буй хvvхдvvдэд туслах гэсэн арай бодитой vндэслэл дээр тулгуурлан гарч ирсэн билээ.

Парист боловсролын сайдын даалгавраар Теодор Саймон, Альфред Бине нар энгийн бодлогуудын хариуны vр дvнг нэгтгэн, тодорхой насан дээрээ хvvхэд юу хийж, юу мэдэж байх ёстойг тогтоожээ. Жишээ нь, зургаан настай хvvхэд сайхан, муухай царай, vдээс ємнєх ба vдээс хойшхи хугацааг ялгаж, ромбо дvрсийг дуурайлган зурж, 13 зоос тоолж чаддаг байх ёстой. Найман настайдаа, санаагаараа хоёр дvрсийг ялгадаг, нэгээс хорь хvртэл, мєн хориос нэг хvртэл тоолдог, єдєр, гаригийг хэлж мэддэг, 20 дотор дурын таван тоог уруудуулан нэрлэдэг, єєрт нь харуулсан зураг дээр дутуу байгаа зvйлсийг хэлж чаддаг байх ёстой гэнэ.

Ийнхvv хvvхдийн нас насанд тохирсон бодлогуудын жагсаалттай болжээ. Зарим хvvхдvvд єєрийн наснаас илvv хvндэвтэр бодлогуудыг ч бодож чадна гэдэг нь ойлгомжтой. Хэрвээ 7 настай хvvхэд 8 настай хvvхдэд зориулсан бодлогыг бодож чаддаг бол, тvvний оюуны насыг 8 настай хэмээн тооцож байв. Эхний vед оюуны єндєр чадамж ба оюуны хоцрогдлыг тєрсний болон оюуны насны зєрvvгээр хэмжиж байжээ, хvvхдийн оюун ухаан нь биологийн наснаасаа хэдэн насаар тvрvvлж, хоцорч байна вэ гэж ярьдаг байсан байна.

Яваандаа тєрсний ба оюуны насны ялгаа жилээс жилд нэмэгдэж байхыг цєєнгvй тохиолдол дээр ажигласан байна. Ингэхэд наснуудын хоорондын ялгавар єєрчлєгдсєн хэрнээ, тэдгээрийн хоорондын харьцаа л тогтмол хэвээр vлдэж байжээ.

1911 онд Австрийн сэтгэл зvйч Штерн энэ харьцааг 100-д vржvvлээд "оюун ухааны коэффициент" (IQ) хэмээн нэрлэжээ. Бvх насны бvлгvvдийн дундаж IQ хэзээд зуутай тэнцvv. Хэрэв зургаан настай хvvхэд найман настай хvvхдийн бодлого бодсон бол тvvний IQ 133 = 8 : 6 х 100 байна.

Явцын дунд тестvvд улам боловсронгуй, хvндрэлтэй болсон боловч ерєнхий зарчим нь хэвээр vлдсэн юм.

Хvний тєрсєн цагаас эхлэн ойролцоогоор 12 нас хvртэл оюун ухаан нь маш эрчимтэй хєгждєг. 12 наснаас хойш хєгжил нь саарсаар, 15 насандаа дээд цэгтээ хvрч, хэсэг хугацаанд тогтвортой байж байгаад яваандаа аажмаар буурч эхэлдэг. IQ-ийн бага vзvvлэлттэй хvмvvсийн хувьд хєгжил нь нилээд эрт зогсож, бууралт маш огцом явагдах байдал ажиглагддаг.

Тэгэхээр оюун ухаан зєвхєн 12 нас хvртэл шугаман єсєлттэй байдаг юм бол бид 12-15-аас дээш настай хvмvvсийн IQ-г тооцож чадахгvй. Тєрсний ба оюуны нас нь 15-тай тэнцvv дундаж хvнийг тєсєєлье. Тvvний IQ 100 оноо. Энэ хvний оюуны нас цаашид нэмэгдэхгvй боловч, биологийн нас нь нэмэгдсээр байх болно. Тэгэхээр 30 нас хvрэхэд энэ хvний IQ-ийн vзvvлэлт 50, 60 насанд 20 байх болно. Тийм ч сайхан санагдахгvй байгаа биз! IQ-г тогтоохын тулд бид урьдын адил хvмvvст тест бєглvvлээд, тус бvрийнх нь зєв хариултыг тоолно. Зєв хариултын дундаж хэмжээг 100 оноотой тэнцvv IQ хэмээн тооцно. Ийм маягаар бvх vр дvнгийн хязгаарыг олоод vvнийгээ IQ=90 ба IQ=110 гэж vзнэ.

Ийнхvv насанд хvрсэн хvний IQ (оюун ухааны коэффициент) нь зохиомол хэмжигдэхvvн юм. Vнэн хэрэг дээрээ бид хvмvvст, хэрэв энэ ойлголтыг тvvний насанд хэрэглэж болох байсан бол тvvний оюун ухаа¬ны коэффициент хэдтэй тэнцvv байх байсан бэ гэдгийг л мэдээлж байна гэсэн vг юм.

Тестийн бvтэц
IQ тодорхойлох тест нь
- Вербаль сэтгэлгээ (vгтэй ажиллах чадвар),
- Математик сэтгэлгээ (тоотой ажиллах чадвар),
- Орон зайн сэтгэлгээ (геометрийн дvрснvvдтэй ажиллах чадвар) гэсэн оюун ухааны гурван чадварыг vнэлэх даалгавруудаас бvрддэг.

Хамгийн энгийн жишээнvvдийг авч vзвэл, таны вербаль сэтгэлгээг дvгнэхэд дараах даалгаврыг санал болгож болгох юм.
САН_ЛАГ
Даалгавар: Хоосон зайд нь эхний vгний хоёр дахь vе, дараагийн vгний эхний vе болох гурав дахь vгийг орлуулж тавина уу.
Хариу: CAP. Бид хоосон зайг энэ vгээр орлуулбал САНСАР, CAP, САРЛАГ гэсэн гурван vгтэй болно.

Математик сэтгэлгээ нь тоогоор авсан жишээний тусламжтай vнэлэгдэнэ. Жишээ нь, дараах тоонууд єгєгдєнє.
9,12,.....18
Даалгавар: Энэ эгнээнд орхигдсон тоог нєхєж бичих.
Хариу: 15.
Энэ бол хамгийн хєнгєн жишээ. Хэрэв та vржvvлэхийн 3-ын хvрдийг мэддэг бол 15 гэсэн тоо байх ёстой юм байна гэдгийг тєвєггvй мэднэ. Арай илvv хvнд жишээнvvд дээр толгойгоо ажиллуулах хэрэгтэй ч, ялгаагvй л тоотой ажиллана.

Эцэст нь орон зайн сэтгэлгээ. Танд нийлмэл дvрснvvд дотроос энгийн дvрсийг олох юмуу хоосон зайг аль нэг тохирох дvрсээр бєглєх гэсэн даалгавар ирнэ. Ийм даалгаврыг зєв гvйцэтгэхийн тулд, нийлмэл дvрсийг бvтээж байгаа хэсгvvдийг олж харж чадах, мєн эдгээр дvрснvvдээр єєр ямар нийлмэл хувилбар зохиож, тэр нь яаж харагдахыг тєсєєлж чаддаг байх хэрэгтэй.
Жишээ нь, орон зайн сэтгэлгээ шалгасан дараах дасгал:

1.2.3.4.5.

Хvн бvрт эдгээр сэтгэлгээнvvд харилцан адилгvй байдалтай тєлєвшсєн байдаг. Таны оюун ухааны чад¬варыг нарийн дvгнэхийн тулд нэг даалгаврыг гурван єєр тєрлєєр хэлбэрээр (вербаль, тоон, орон зайн) гvйцэтгvvлнэ.

1. Хар ба цагаан, єндєр ба_____.
1) намхан, 2) ногоон,
3) дээш, 4) хол.

2. 14 ба 7, 30 ба__нь ижил харьцаатай.
1) 15, 2) 13, 3) 20, 4) 11.

3. ↑ нь ↓-д, ←нь__мэт хамаарна.
1) ↑. 2) ↓, 3) ←, 4) →

Эдгээр дасгалууд нь таны тоон болон орон зайн сэтгэлгээг vгний тусламжтай шалгаж байгааг та анзаарсан байх. Таны vгтэй ажиллах чадвар муу байсан ч, тоо ба сумнуудын учрыг сайн олдог бол 2 ба 3 дугаар дасгалыг гvйцэтгэн, дээрхийг доорхоос ялгаж, 30-ийг хоёрт хувааж чадна гэдгээ харуулна. Харин сумнуудаас айдаг бол санаа зовох зvйл алга, 1 ба 2 дугаар дасгалыг бодоод боломжийн оноо авч чадна гэсэн vг.
Дасгалыг амжилттай гvйцэтгэхийн тулд, нэгдvгээрт, дасгалын нєхцєлийг ойлгох, хоёрдугаарт, тvvнийг бодох аргыг тvргэн ажиглахад л байгаа юм. Єєрєєр хэлбэл, єнєє ухаанаа л дайчилна гэсэн vг л дээ.

Тест бvрийг тодорхой хугацаанд амжиж бєглєнє. Дээд зэргийн амжилт vзvvлэхийн тулд аль болох хурдан, зєв бєглєх, шууд мэдэхгvй асуудал дээр удаан бодож цаг алдахгvй байх хэрэгтэй. Хамгийн сайн арга бол асуултуудыг бvгдийг нь гvйлгэж харчихаад, эхлээд хєнгєн дасгалуудыг, харин дараа нь хатуу самруудыг нь хагалах юм.
Орчин vеийн оюун ухааны тестийг бvтээгч Ганс Айзенк, тестээр хэмжиж буй энэ гурван сэтгэлгээ нь хvний амьдралд бодитоор хэрэг болдог гэж тооцжээ. Сэтгэл зvйчдийн авч vздэг хувь хvний олон хувийн чадваруудыг ердєє дээрх гурван сэтгэлгээнд хуваарилж авч vзэж болно гэдгийг тэр дvн шинжилгээний аргаар тогтоожээ.

Зохиогч онолын бат бэх vндэслэл vлдээгээгvй ч, тvvний гол зорилго нь оюун ухааныг хэмжих ажлын багаж хэрэгсэл бvтээх явдал байсан юм.

Эцсийн дvнд оюун ухааны ерєнхий чадвар хэмжигдэж байгаа нь чухал ба энэ нь тєрєл бvрийн бодлогын хариунаас бvрдэж байгаа юм. Хариултууд ємнє нь тогтоосон, тодорхой хэмжээсээр vнэлэгдэнэ. Бvх бодлогуудын онооны ерєнхий дvнг, асар олон хvмvvс дээр хийсэн туршилтын явцад боловсруулж гаргасан хvснэгтийн дагуу IQ-ийн vзvvлэлтэд шилжvvлнэ. Цагийн явцад IQ-ийн ерєнхий vзvvлэлт л хамгийн ихээр удам дамждаг болох нь харагджээ.

IQ Дvн

170 ба дээш оноо - Гоц ухаантны IQ

156-169 оноо - маш єндєр IQ

137-155 оноо - єндєр IQ

120-136 оноо - дундаас дээш IQ

106-119 оноо - дундаас доош IQ

90-105 оноо - Бага IQ

89 ба доош оноо - маш бага IQ


70-аас доош IQ-тэй хvмvvсийг "олигрофен" хэмээн нэрлэх бєгєєд энэ бvлэг нь дотроо: дебиль (50-70), имбецил (25-50), мангуу (25-аас бага) гэж хуваагддаг.

Тестийг дахин бєглєхєд IQ-ийн vзvvлэлт 3-10 оноогоор єєрчлєгдєх ба, гурав дахь удаагаа бол бараг єєрчлєгддєггvй.

IQ тестийн хэрэглээ


- Ижил мєрєн Каспийн тэнгист цутгадаг гэдгийг нотолно уу.
- Єршєєгєєрэй, би vvнийг батлаагvй шvv дээ.

АНУ-ын цэрэгт албан хаагч шалгаруулж авахад IQ тест маш амжилттай хэрэглэгдэж байна. Америкийн армид, манайхыг бодвол, энэ хvнийг армид авч сургах, эсвэл сургалтад нь цаг дэмий vрэх 2-ын аль нь илvv vр дvнтэйг сайн ойлгодогт байгаа юм. Бvх тестийг бєглєсєн vзvvлэлтээс хамгийн єндєр оноо авсан нисгэгчдийн зєвхєн 4 хувийг нь, харин бага оноо авсан хvмvvсийн 77 хувийг нь анхан шатны нислэгийн сургалтын явцад шигшин хассан байна.

Яг vvнтэй адил, цэргийн хувилбарт шилжvvлсэн IQ тестэд 140 ба тvvнээс дээш оноо авсан офицер болохоор нэр дэвшигчдийн 90 хувь нь офицер цолтой болж чадсан бол, 110 ба тvv¬нээс доош оноо авсан хvмvvсээс тал хувь нь л офицер болж чаджээ.

Эдгээр амжилтууд нь, тестийг хаа сайгvй, тэр ч байтугай ажилд ороход хvртэл бєглєдєг болоход нєлєєлжээ. Ухаан муутай нэг нь духаа хагалах цохих нь тvvний хэрэг, харин АЦС-ын оператор хvн багажийнхаа vзvvлэлтийг буруугаар хvлээн авбал яах билээ? Хэрэв банкны ерєнхий менежер хvн санхvvгийн буруу шийдвэр гаргавал юу болох вэ? Ажилтны гаргах алдааны vнэ цэнэ хэдий чинээ их байх тусам, тэрээр єєрийн vvргээ алдаагvй биелvvлж чадах уу гэдгийг тєдий чинээ сайн мэддэг байх чухал юм.

Судалгаанаас харахад, IQ-ийн vзvvлэлт их байх тусам нийгэмд эзлэх байр суурь тєдий чинээ єндєр байх ёстой мэт санагдавч, амьдрал дээр тэр болгон тийм байдаггvй ажээ. 70 онооноос бага IQ-тэй хvн худалдааны тєлєєлєгчєєр амжилттай ажиллан, далайн эрэг дээр єєрийн харштай хvртэл болсон тохиолдол тэмдэглэгджээ. Тvvнд оюун ухаанаас гадна хувийн ямар нэг онцлог зан чанар тус болсон байх.

Хэрвээ та санаж байгаа бол оюун ухааны тvвшин тогтоох тестийг анх хvний сурах чадвар, сурлагын амжилтыг тогтооход хэрэглэж байсан. Гэхдээ амьдрал дээр шалгалтын дvн, IQ-ийн vзvvлэлт хоёр таардаггvйг бид мэднэ. Олон авьяаслаг, ухаантай хvмvvсийн IQ тэр бvр хvн гайхаж, шагшмаар байгаагvй шvv дээ. Наад зах нь Френсис Гальтоны vеэл Чарльз Дарвиныг авч vзсэн ч гэсэн дээ.

IQ хvнд буй авьяасыг илтгэхгvй.
Дашрамд хэлэхэд, дундаас дээш IQ-тэй хvмvvстэй зэрэгцэн амьдрах тэр бvр таатай байдаггvй. Тэд ихэвчлэн зожиг, бусдад захирагдах дургvй, байнгын мэдээллийн єлсгєлєнд орсон (бодит хэрэгцээнээс vл хамааран мэдээлэл авах шаардлага) байдаг.

Тийм юм бол, хvнийг ажилд авахдаа IQ тест бєглvvлэх нь vр дvнтэй байж чадах уу? Чадна. Практик ч vvнийг баталж байна. Жишээ нь, дунд шатны менежерvvдийн IQ vзvvлэлт, дундаас єндєр тvвшний хооронд хэлбэлзэж байхад хангалттай гэж vздэг.

Энд дарж IQ гаа шалга

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)